Opens in a new tab
Нэвтрэх
  • Телмидуо плюс (Telmiduo Plus)

    Jeil Pharmaceutical Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    40 мг + 5 мг + 10 мг · 30 шахмал
    80 мг + 10 мг + 20 мг · 30 шахмал
    80 мг + 5 мг + 10 мг · 30 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Уг бэлдмэл нь зөвхөн телмисартан/амлодипины хавсарсан бэлдмэлийг розувастатинтай хамт хэрэглэх шаардлагатай хүмүүст зориулагдсан.
    • o Телмисартан/амлодипины хавсарсан бэлдмэл
    • Амлодипин болон телмисартаны дан эмчилгээнд хангалттай хянагдахгүй байгаа цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
    • o Розувастатины кальци
    • Анхдагч гиперхолестеролеми (гетерозигот гэр бүлийн гиперхолестеролемийг оролцуулаад IIa хэлбэр) эсвэл холимог хэлбэрийн дислипидеми (IIb хэлбэр): хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнд хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэнэ.
    • Гомозигот гэр бүлийн гиперхолестеролемийн үед хоолны дэглэм болон липидийн хэмжээг бууруулдаг бусад эмчилгээн (БНЛП-ийн аферез г.м) дээр нэмэлт болгон хэрэглэнэ.
    • Гиперхолестеролемитэй өвчтөний нийт-Х болон БНЛП-Х-ыг бууруулах эмчилгээний стратегийн нэг хэсэг болох атеросклерозын явцыг удаашруулна.
    • Анхдагч дисбеталипопротеинемитэй (III хэлбэрийн гиперлипопротеинеми) өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлтээр хэрэглэнэ.
    • судасны эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт: Зүрхний титэм судасны өвчний эмнэлзүйн илэрхий илрэлгүй боловч эрэгтэйчүүдэд 50 болон түүнээс дээш нас, эмэгтэйд 60 болон түүнээс дээш наснаас хамаарч судасны эмгэг үүсэх эрсдэл нэмэгдсэн, өндөр мэдрэг С-урвалж уураг 2мг/л буюу түүнээс их байгаа болон судасны өвчний дор хаяж 1 нэмэлт эрсдэлт хүчин зүйл (цусны даралт ихсэх, ИНЛП-ы хэмжээ буурах, тамхи татах) байгаа эсвэл зүрхний титэм судасны эмгэг цагаас урьтаж илэрдэг гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүст уг бэлдмэлийг дараах зорилгоор хэрэглэнэ.
    • Цус харвалтын эрсдлийг бууруулах
    • Зүрхний булчингийн шигдээсийн эрсдлийг бууруулах
    • Артерийн судасны дахин судасжуулах ажилбарын эрсдлийг бууруулах
    • Үйлчлэгч бодис, туслах бодис эсвэл дигидропиридины уламжлалд хэт мэдрэг.
    • Удамшлын ангиоэдем эсвэл ACE дарангуйлагч/ангиотензин II рецептор хориглогчоос ангиоэдем үүссэн өгүүлэмжтэй.
    • Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй, найдвартай жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэггүй нөхөн үржихүйн насны эмэгтэй болон хөхүүл эх.
    • Элэгний хүнд дутагдал, цөсний замын бөглөрөл, холестаз эсвэл элэгний идэвхтэй өвчин; трансаминаз шалтгаангүй тогтвортой ихсэх эсвэл хэвийн дээд хэмжээнээс 3 дахин ихсэх.
    • Гол судасны хүнд нарийсал, .
    • Булчингийн эмгэгшил.
    • Бөөрний хүнд дутагдал (креатинины клиренс <30 мл/мин).
    • эсвэл дундаас хүнд бөөрний дутагдалтай (ТШХ <60 мл/мин/1.73 м²) өвчтөнд алискирентэй хамт хэрэглэх.
    • Циклоспоринтай хамт хэрэглэх.
    • Булчингийн эмгэгшил/рабдомиолизын эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд розувастатины 40 мг тун хэрэглэхийг цээрлэнэ.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !