Витамин В1-Нахиа 5% 1 мл (Thiamine)
Нахиа эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 % (50 мг / мл) · 10 туншил
Хэрэглэх заалт
- Тэжээлийн дутагдлын цус багадалт.
- В1 аминдэмийн дутагдлын өвөрмөц хам шинж буюу бери-бери өвчин.
- Хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж.
- Өндөр настан болон амьтны гаралтай хүнс хязгаарласан хоолны дэглэмтэй өвчтөн.
- Элэгний цочмог болон архаг үрэвсэл.
- Зүрхний булчингийн тэжээлийн алдагдал, захын судасны агчил.
- Мэдрэлийн гаралтай дерматоз, намарс, хайрст үлд, чихрийн шижин болон хоолны дуршилгүй болох зэрэг өвчний үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Янз бүрийн гаралтай харшил, В1 гипервитаминоз эсвэл эмийн хэт мэдрэгшилтэй бол хэрэглэхгүй.