Тимо-пнеу (Timo-pneu)
Pneu Pharma
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг-5 мл · №1
Хэрэглэх заалт
- Тимолол нь архаг нээлттэй өнцөгт глаукома, афакик глауком, хоёрдогч нүдний даралт болон бусад өндөр эрсдэлд нүдний дотоод даралт ихэссэн өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Амьсгалын замын сэдрэлт өвчнүүд болох гуурсан хоолойн багтраа, хүнд хэлбэрийн уушигны архаг бөглөрөлт өвчнүүд; синусын брадикарди, эмгэг синусын хам шинж синоатриал блок, хоёр ба гуравдугаар зэргийн тосгуур-ховдлын зангилгааны хориг, зүрхний дутагдал ба зүрхний гаралтай шок.
- Эмийн идэвхтэй бодист болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй.