Тимолол-Акос (Timolol Acos)
Sintez JSC
Эмийн хэлбэр
Нүдний дусаалга
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
0.5%-5 мл · 5 мл
Хэрэглэх заалт
- Нүдний даралт ихдэлт нээлттэй өнцөгт глауком, ( увеит, афаки ба гэмтлийн дараах )
- Нүдний даралт буулгадаг бусад эмүүдтэй хавсран: хаалттай өнцөгт глауком (миотик эмүүдтэй хамт), хорон глаукома (өөр эмүүд хэрэглээд үр дүнгүй тохиолдолд), нүдний дотоод даралт огцом ихэссэн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн болон нүдний эвэрлэгт дистрофийн өөрчлөлт гарсан бол, бронхийн багтраа ( одоогоор мэдэгдээгүй ч өвдөж байсан өгүүлэмжтэй), уушгины архаг бөглөрөлтөт өвчин, синусийн гаралтай хэм алдагдал (брадикарди, атриовөнтрикул хоригийн 11-111 зэрэг), ээнэгшлээ алдсан зүрхний архаг дутмагшил, зүрхний шалтгаант, 18 нас хүрээгүй хүүхэд, хөхүүл эхэд хэрэглэхгүй.