Тимолол малеат (Timolol Maleate)
Sintez JSC
Эмийн хэлбэр
Нүдний дусаалга
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5% · 5 мл
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Тимолол малеатыг дараах нөхцөлүүдэд нүдний дотоол даралтыг (НДД) багасгах зорилгоор хэрэглэдэг. Үүнд:
- Нүдний дотоод даралт ихсэлт
- Нээлттэй өнцөгт архаг глауком (болоргүй өвчтөнүүдийг оролцуулаад).
Эсрэг заалт
- Бэлдмэлийн идэвхтэй бодис буюу түүний найрлаганд буй аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн өвчтөн
- Гуурсан хоолойн багтраа буюу эсвэл гуурсан хоолойн багтрааны өгүүлэмжтэй зэрэг агаар дамжуулах замын хэт мэдрэгшилт бүхий өвчтөн
- Уушгины хүнд хэлбэрийн архаг бөглөрөлтөт өвчин.
- Синусын брадикарди, синусын эмгэгшилийн хам шинж, тосгуур-ховдлын хоригийн хоёрдугаар буюу гуравдугаар зэрэг
- Тосгуур-ховдлын хориг, зүрхний илт дутмагшилтай буюу зүрхний шоктой өвчтөнд тус тус хэрэглэж болохгүй.