Дэд гарчиг
Тиновел (Tinovel)
Getwell Pharma India Pvt.Ltd
- Эмийн хэлбэр
- Лиофилизат тарилгын нунтаг
- Олон улсын нэршил
- Дактиномицин (Dactinomycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
0.5 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- ТИНОВЕЛ™ тариаг Вильмсын хавдар, хүүхдийн рабдомиосаркома, Юингын сарком болон түүний метастаз, төмсөгний үр хөврөлийн эсийн бус хорт хавдрын үед химийн эмчилгээтэй хослуулах, эсвэл олон загварт хавсарсан эмчилгээний нэг хэсэг болгон эмчилгээнд хэрэглэнэ.
- ТИНОВЕЛ™ тариаг жирэмсэний үед тохиолдох үр хөврөлийн трофобласт эсийн хорт хавдарыг эмчлэхэд дангаар нь юмуу, эсвэл химийн эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.
- ТИНОВЕЛИЙГ™ хэсэг газрын хатуу хорт хавдрыг эмчлэхэд паллиат буюу нэмэлт эмчилгээ маягаар тухайн газар шахаж хэрэглэж болно.
- Мөн үр хөврөлийн эсийн хорт хавдар, капошийн сарком, меланом, ясны гаралтай сарком зэрэг бусад өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- ТИНОВЕЛ™ тариаг салхин цэцэг, герпес гэх мэт халдвар өвчний явцын дунд хэрэглэж болохгүй. Учир нь өвчин хүндрэх эрсдэлтэй бөгөөд цаашид үхэлд хүргэж ч болно. Дактиномицины найрлага аль нэг бодист харшилтай бол хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Анхааруулга
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана. Тууралтын онцлог: …
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …