Тирозол 5 мг (Tirozol 5 mg)
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Олон улсын нэршил
5 мг · 50 шахмал
Хэрэглэх заалт
- Бахлуургүй эсвэл жижиг бахлууртай гипертиреозын уламжлалт эмчилгээнд хэрэглэнэ.
- Гипертиреозын бүх хэлбэрийн үед мэс засал болон радиоидэвхт йодын эмчилгээнд бэлтгэхэд хэрэглэнэ.
- Радиоидэвхт йодын эмчилгээний дараах завсрын эмчилгээ болон йод хэрэглэх шаардлагатай далд гипертиреоз, автоном аденом, гипертиреозын өгүүлэмжтэй өвчтөнд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тиамазол, тионамидын уламжлал болон найрлага дахь бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гранулоцит буурсан, эмчилгээний өмнөх цөсний зогсонгишил, өмнөх тиамазол эсвэл карбимазолын эмчилгээнээс ясны хэм гэмтсэн бол хэрэглэхгүй.
- Тиамазол эсвэл карбимазолын дараа нойр булчирхайн цочмог үрэвсэл илэрсэн өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед бамбай булчирхайн даавартай хавсарч хэрэглэхгүй.