Тонзилотрен А (Tonsilotren A)
Dr. Gustav Klein GmbH & Co. KG, Germany
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
250 мг · 40 шахмал
Хэрэглэх заалт
- Цочмог болон архаг тонзиллит (гүйлсэн булчирхайн үрэвсэл), гүйлсэн булчирхай томрох болон гүйлсэн булчирхайг авах мэс заслын дараа эдгэрэлтийг хурдасгах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хром, мөнгөн ус эсвэл бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгэнд нь хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэж болохгүй.
- Бага (2-оос доош насны) хүүхдэд хэрэглэхийг хориглодог.
- Онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг
- Хэрэв эмч Танд өмнө нь чихрийн төрлийн ямар нэг бодис огт зохихгүй гэж хэлж байсан бол энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй.
- Бэлдмэлийн найрлагад лактоз ба сахароз агуулагддаг. Тиймээс галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай, глюкоз-галактозыг шингээж чаддаггүй (төрөлхийн ховор эмгэгтэй) хүмүүс энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Мөн фруктоз ба сахароз – изомальтозын төрөлхийн дутагдалтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
- Хэрэв Танд дараах шинж илэрвэл эмчтэйгээ сайтар зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:
- Эмчилгээг эхэлснээс хойш 2 хоногийн дотор өвчний шинж намжиж сайжрал өгөхгүй эсвэл дордох хандлагатай байвал
- Эсвэл нэмэлт зовиур илэрвэл, жишээ нь халууралт 390С -с дээш болвол
- Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс Тонзилотрен А бэлдмэлийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.