Трахисан лозингес (Trakhisan lozinges)
Engelhard Arzneimittel GmbH & Co.KG
Эмийн хэлбэр
Хүлхдэг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
1 мг + 0.5 мг + 1 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Стоматит, буйлны үрэвсэл, пародонтит, глоссит, тонзиллит, фарингит зэрэг амны хөндий, залгиурын үрэвсэл, халдварт өвчин; дисфаги болон залгих эмгэгтэй холбоотой бусад нөхцөлүүдэд
- Амны хөндий болон залгиурын хэсэгт хийгдэх мэс ажилбарын (шүд авах, буйлны мэс ажилбар, хоолойны мах авах) өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Фруктоза шингээх чадваргүй болон эмийн бэлдмэлийн найрлага дах аль нэг бодисд хэт мэдрэг, цус шүүрэлт дагалдаагүй амьны хөндийн салстын гуужилт (эрозив-дескваматив өөрчлөлт), амьны хөндий болон залгиурт том хэмжээний шинэ шархтай бол хэрэглэж болохгүй.