Трамадол – КРКА Ново Место (Tramadol)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Cэтгэцэд нөлөөт эмийн жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Дунд зэргийн ба хүчтэй цочмог буюу архаг өвдөлтөнд хэрэглэнэ. Үүнд: гэмтлийн гаралтай (хугарал, шарх) өвдөлтүүд, хүчтэй невралги, хавдар болон зүрхний булчингийн шигдээсийн өвдөлт, оношилгоо ба эмчилгээний ажилбарын үед үүсэх өвдөлтүүд.
Эсрэг заалт
- Трамадол ба бэлдмэлийн найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн үед хэрэглэхийг цээрлэнэ.
- 1 хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
- Трамадолыг төв мэдрэлийн системийг дарангуйлах үйлдэлтэй эмүүдийн (нейролептик, сэтгэл гутралын эсрэг, анксиолитик, тайвшруулах ба нойрсуулах эм) хордлогын үед хэрэглэхийг цээрлэнэ.
- Трамадолыг МАО ингибитортай хавсран хэрэглэхийг хориглоно.