Транексамын хүчил Дай Хан (Tranexamic Acid Dai Han)
Dai Han Pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / мл-5 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Ерөнхий фибринолизтэй холбоотой цус алдалт, тухайлбал лейкеми, цусархаг тууралт, хорт цус багадалт, мэс заслын үеийн болон дараах цус алдалтад хэрэглэнэ.
- Хэсэг газрын фибринолизтэй холбоотой уушиг, бөөр, түрүү булчирхайн мэс заслын үеийн болон дараах цус алдалтад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тромбин хэрэглэж буй эмчлүүлэгчид хэрэглэхгүй.
- Бүлэнт бөглөрлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэхгүй.
- Транексамийн хүчил болон бусад нэгдэлд хэт мэдрэг эмчлүүлэгчид хэрэглэхийг цээрлэнэ.
- Цус сэлбэлт эсвэл пенициллин агуулсан уусмалтай хольж болохгүй.