Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Тресиба Флекстач

    Novo Nordisk Production SAS
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    100 U/ml, 3ml – 5

    Савлагаа: 5
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20221222AP08375
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Чихрийн шижингийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хэрэглэнэ.
    • Идэвхтэй бодис эсвэл дор бичигдсэн туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
    • Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс
    • Гипогликеми (цусан дахь глюкозын хэмжээ багасах)
    • Хооллохгүй удах эсвэл гэнэт биеийн хүчний эрчимтэй хөдөлгөөн хийх нь цусан дахь глюкозын хэмжээг багасгана. Тарьж буй инсулины тун тухайн хүний инсулины хэрэгцээнээс давсан тохиолдолд цусан дахь глюкозын хэмжээ багасдаг. Ялангуяа хүүхдэд гипогликемийн эрсдлийг бууруулах үүднээс идэж буй хоол болон хөдөлгөөний идэвхт байдалд тулгуурлан инсулины тунг (онцгойлон суурь-болюс дэглэмийн үед) сайтар тохируулах хэрэгтэй. Хосолсон инсулин эмчилгээний явцад, цусан дахь глюкозын хэмжээ нь сайн хянагдаж байгаа тохиолдолд гипогликемийн дохиоллын үндсэн шинж тэмдгүүд өөрчлөгдөж болохыг урьдчилан зөвлөж анхааруулсан байх хэрэгтэй. Харин энэ өвчнөөр удаан хугацаанд өвдсөн хүмүүст гипогликемийн дохиоллын үндсэн шинж тэмдгүүд илрэхээ больдог. Хавсарсан өвчин, ялангуяа халдварт өвчнүүд болон халуурах үед өвчтөний инсулины хэрэгцээ ихэсдэг. Элэг бөөрний хавсарсан эмгэгтэй эсвэл бөөрний дээд булчирхай, гипофиз, бамбай булчирхайн өвчтэй бол инсулины тунг тохируулан өөрчлөх шаардлага гарч болзошгүй. Бусад төрлийн суурь инсулины бэлдмэлийн адил Tресиба®-гийн уртасгасан үйлдэл нь гипогликемийн шинж арилсны дараагаар ч үргэлжлэн илэрч болох талтай.
    • Гипергликеми (цусан дахь глюкозын хэмжээ ихсэх)
    • Хүнд хэлбэрийн гипергликемийн үед хурдан үйлчилгээ бүхий инсулиныг хэрэглэх шаардлагатай. Инсулиныг зайлшгүй хэрэглэх шаардлагатай өвчтөнүүдийн хувьд тун багадах эсвэл эмчилгээг тасалдуулах нь гипергликеми болон чихрийн шижингийн кетоацидоз-д хүргэх аюултай байдаг. Түүнчлэн дагалдах өвчнүүд, ялангуяа халдварт өвчин зэрэг нь гипергликемид хүргэж, инсулины хэрэгцээг ихэсгэх нэгэн шалтгаан болдог. Гипергликемийн эхний шинж тэмдгүүд ихэвчлэн хэдэн цаг болон өдрөөр үргэлжилдэг. Эдгээрт ам цангах, олон удаа шээх, огих, бөөлжих, нойрмоглох, арьс хуурайших, ам хатах, хоолны дуршил буурах, амнаас кетоны эвгүй үнэр үнэртэх зэрэг шинжүүд багтана. Чихрийн шижин хэвшинж 1-ийн үед гипергликемийн эмчилгээ хийгдэхгүй удах нь чихрийн шижингийн кетоацедоз-д хүргэх ба үхэлд ч хүргэх аюултай.
    • Өөр төрлийн инсулины бэлдмэлд шилжихэд
    • Өвчтөнийг өөр төрлийн, өөр үйлдвэрлэгчийн эсвэл өөр худалдааны нэр бүхий инсулинд шилжүүлэхдээ тунг өөрчлөх шаардлага гарч болзошгүй учраас энэ ажлыг заавал эмчийн хатуу хяналтын дор хийх хэрэгтэй.
    • Арьс, халимын эмгэгшлүүд
    • Тарилга хийсэн хэсгээ байнга эргүүлэн сэлгэж байх нь тухайн хэсэгт өөхөн дистрофи болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулдаг болохыг өвчтөнүүдэд зааж зөвлөх хэрэгтэй. Дээрх өөрчлөлтийн улмаас тарилга хийсний дараа, тарьсан хэсэг дэх инсулины шимэгдэлт удааширч, гликемийн хяналт улам муудах бодит эрсдэл бий. Тарилга хийх хэсгийг тарилгад хамруулаагүй байсан хэсгээр гэнэт солих нь гипогликеми үүсгэдэг болохыг өмнө мэдээлж байсан. Тарилгын талбайг өмнө нь тарьж байгаагүй хэсэгт шилжүүлсний дараа цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэй бөгөөд мөн чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийн тунг тохируулах талаар бодох шаардлагатай.
    • Тиазолидинедион болон инсулины бэлдмэлийг хавсарч хэрэглэх
    • Инсулиныг тиазолидинедионтай хавсарч хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутагдал бүхий хүмүүст ийм хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг. Хэрэв эмчилгээнд Tресиба® ба тиазолидинедионыг хавсран хэрэглэх бол үүнийг анхаараарай. Хавсран хэрэглэх тохиолдолд өвчтөнд зүрхний үйл ажиллагааны дутагдлын шинжүүд болох жин нэмэх, хавагнах зэрэг шинж илэрч болохыг анхаар. Зүрхний үйл ажиллагаа алдагдвал тиазолидинедионы хэрэглээг зогсоох шаардлагатай.
    • Нүдний эмгэг
    • Хосолсон инсулин эмчилгээний үед гликемийн хяналт нэн сайжрах ба энэ үед чихрийн шижингийн торлог бүрхэвчийн эмгэг богино хугацаанд даамжрах талтай. Гэвч гликемийн хяналтыг цаашид сайн үргэлжлүүлвэл чихрийн шижингийн улмаас торлог бүрхэвчийн эмгэг цааш даамжрах эрсдэл аажимдаа буурна.
    • Эмчилгээнд алдаа гарахаас сэргийлэх
    • Тарилга хийх бүрийнхээ өмнө инсулины хаяг, шошгийг сайтар шалгаж байхыг өвчтөнүүдэд зааварчилж хэлснээр Тресиба®-г бусад төрлийн инсулины бэлдмэлтэй андуурч хэрэглэхээс сэргийлэх юм. Мөн өвчтөнүүд үзгэн тариур дээр байгаа тунгийн нэгж хэмжээг сайтар харж хянах шаардлагатай. Ингэснээр өөртөө тарилга хийх үед үзгэн тариур дээр байгаа тун тохируулагчийг зөв уншиж тохируулах боломжтой болдог. Хараагүй болон хараа муутай өвчтөнүүдэд, инсулины хэрэгслийг ашиглах сургалтад хамрагдсан хараа сайтай өөр хэн нэгний тусламжийг авч байхыг зөвлөх хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494