Триам (Triam)
Shin Poong Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40 мг / мл-1 мл · №10
Хэрэглэх заалт
- Шиллэг биед хэрэглэх Триамцинолоны ацетонид нь төрөл бүрийн нүдний өвчний үед хэрэглэгдэж байна. Нүдийг хамарсан хүнд явцтай архаг харшил болон үрэвслийн процесс, тухайлбал нүдний герпес зостер эмгэг, солонгон бүрхэвчийн үрэвсэл, солонгон бүрхэвч сормослогийн үрэвсэл, тархмал хойд хэсгийн увейтын үрэвсэл болон хоройдын үрэвсэл, харааны мэдрэлийн үрэвсэл, хориоретинит, симпатик мэдрэлийн нүдний үрэвсэл, тархмал чихрийн шижингийн шалтгаант шар толбоны хаван, уйланхайт архаг шар толбоны хаван, тархмал шилэнцэрийн хүндрэлтэй нүдний эмгэг (PVR)-ээс сэргийлэх, нүдний регматогент торлогын хууралт өвчтөний шиллэг биеийг авах үед шиллэг биеийг таних зорилгоор, нүдний төв хураагуур судасны бөглөрөл болон нүдний салбарласан хураагуур судасны бөглөрөлийн үед хоёрдогчоор илрэх шар толбоны хаван, архаг увейт, шиллэгийн мөхлөгт үрэвсэл, диабетик папиллопати, увейтын уйланхайт шар толбоны хаван, Vogt-Koynagi-Harada-ийн хам шинжийн үед торлог ноцтойгоор хуурсан, насжилттай холбоотой шар толбоны дегенерацийн архаг шүүрэл ялгаралт, нүдний гипотони, байнгын хиймэл болорын уйланхайт шар толбоны хаван, нүдний ишеми хам шинж гэх мэт.
Эсрэг заалт
- Триамцинолон ба бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг байх.
- Ерөнхий мөөгөнцөрийн халдварын үед кортикостероидыг хэрэглэхгүй.
- Идиопатик тромбоцитопенийн пурпурагийн үед кортикостероидыг булчинд тарихыг цээрлэнэ.
- Доор дурьдагдах эсрэг заалт нь харьцангуй бөгөөд эмчилгээний төлөвлөж буй хугацаа, биед оруулах зам, ерөнхий болон хэсэг газар хэрэглэхээс хамаарсан болгоомжлол, урьдчилан сэргийлэлт юм.
- Идэвхитэй үрэвсэл
- Кортикостероидууд нь бие махбодийн халдварт үзүүлэх хариу урвалыг бууруулах, хэсэг газрын ба системын халдварыг идэвхижүүлэх ба сэдрээх, ерөнхий мөөгөнцөрийн халдварыг сэдрээх, антибиотикоор хянагдахгүй халдварыг идэвхижүүлэх, далд хэлбэрийн сүрьеэг сэдрээх, түүний эмнэл зүйн илрэлийг хүндрүүлнэ.
- Чихрийн шижин
- Өвчний явцыг кортикостероид эмчилгээний явцад хянахад хүндрэлтэй байдаг.
- Ясны сийрэгжилт
- Удаан хугацааны кортикостероид эмчилгээний явцад ясны сийрэгжилт даамжирч ялангуяа настанд нурууны нугаламын дарагдсан гэмтэл үүсэх аюултай.
- Миопати
- Өвчний өгүүлэмждээ кортикостероидоор өдөөгдсөн проксималь миопатитай бол уг гаж нөлөө үүсэх эрсдэл нь болно. Кортикостероид эмчилгээг зогсооход хэдэн сарын дараа миопати арилна. Хүүхдэд энэхүү гаж нөлөө үүсэх эрсдэл нь өндөр байдаг.
- Ходоодны шарх
- Кортикостероид хэрэглэсэнтэй холбоотой ходоодны шархлаа үүсч болзошгүй бөгөөд шархлаа нь цус алдах эсвэл цоорох зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй. Өвчтөн үрэвслийн эсрэг бэлдмэл хавсарч хэрэглэж буй бол энэ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.
- Солиорол
- Сэтгэл гутрал, дахилтат солиорох эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхэд амиа хорлох эрсдэл нэмэгддэг.
- Эдийн нөхөн төлжилт
- Гэдэсний шинэ анастомозтой өвчтөнд эдийн нөхөн төлжилт удааширна.
- Дархлаажуулалт
- Кортикостероид хэрэглэж буй өвчтөнийг салхин цэцэг өвчний эсрэг вакцинд хамруулахгүй. Өндөр тунгаар кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд мэдрэлийн талаас хүндрэл үүсэх эсвэл эсрэг биеийн үүсэлт хангалтгүй байх тул ямар нэг дархлаажуулалт хийхгүй. Зайлшгүй хэрэглэх заалт үгүй бол триамцинолон ацетонидыг 6 хүртлэх насны хүүхдэд булчинд, 12 хүртлэх насны хүүхдэд үенд болон эмгэгтэй хэсэгт тарихыг зөвлөхгүй.
- Кортикостероидыг хэсэг газарт хэрэглэхийг хориглох (харьцангуй) заалт:
- Импетиго, арьсны трихофити, энгийн герпес зэрэг эмгэг
- Нярай хүүхэд
- Ердийн батга
- Розацеа
- Тэжээлгүйдлийн шарх