Тридокс (Tridoks)
Oxford Laboratories PVT. Ltd
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
0.5 мг + 1 мг + 10 мг-15 г · №1
Хэрэглэх заалт
- Энгийн болон харшлын дерматит (ялангуяа хоёрдогч халдвараар хүндэрсэн тохиолдолд), атопийн дерматит (тухайлбал тархмал нейродерматит), хязгаарлагдмал нейродерматит, экзем (намарс), дерматомикоз (дерматофит, кандидоз, олон өнгөт үлд), ялангуяа гуя цавины орчим, арьсны том нугалаасуудад байрлалтай, энгийн архаг явцтай үлд (хязгаарлагдмал нейродерматит).
Эсрэг заалт
- Хэт мэдрэгшил, арьсны сүръеэ, тэмбүүгийн үеийн арьсны илрэлүүд, салхин цэцэг, энгийн герпес, вакцины дараах арьсны урвалууд, ил шарх.