Трифамокс Ай Би Эл Дуо (Trifamox IBL Duo)
Laboratorios Bago S.A
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
875 + 125 · 14 шахмал
Хэрэглэх заалт
- Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ:
- Амьсгалын доод замын халдварууд: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
- Дунд чихний үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
- Хамрын дайвар хөндийн үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
- Арьс, арьсны дайврын халдварууд: Staphylococcus aureus, Enterococcus –ийн, Klebsiella-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн
- Шээсний замын халдварууд: Escherichia coli, Klebsiella-ийн, Enterobacter-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн
- Эм судлалын шинж чанар / онцлогууд
Эсрэг заалт
- Пенициллин эсвэл цефалоспорины бүлгийн эм, сульбактам, бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай тохиолдолд хэрэглэж болохгүй. Дараах эмчлүүлэгчид үзүүлэх ашиг тус / эрсдэлийн харьцааг сайтар үнэлнэ:
- Ходоод гэдэсний өвчин ялангуяа бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кронны өвчин буюу антибиотикоос шалтгаалсан бүдүүн гэдэсний үрэвсэл.
- Халдварт мононуклеоз, герпес вирүсийн халдвар, аллопуринол эмчилгээ (пенициллиний бүлгийн эмээр эмчлүүлж буй эмчлүүлэгчид арьсаар их хэмжээний тууралт гарна).