Тримексазол (Trimeksazol)
Армон эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
480 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Тримексазолыг шээсний замын цочмог халдвар, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл
- Дунд чихний үрэвсэл, синусит, гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, уушигны үрэвсэл
- Балнад, иж балнад, ходоод нарийн гэдэсний үрэвсэл, буглаа, хатиг, идээлсэн шарх, мөн буйл орчмын үрэвсэл, хөхүүл ханиад зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тримексазолын найрлагад орох сульфаметоксазол, триметопримд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
- Элэгний хүнд хэлбэрийн ба цусны өөрчлөлттэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
- Гүйцэд буюу дутуу төрсөн нярай хүүхдэд хэрэглэхгүй.