Триметабол (Trimetabol)
Sami pharmaceuticals (Pvt) Limited
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
3 г / 150 мл · №1
Хэрэглэх заалт
- Өвчин, сэтгэцийн эсвэл биеийн асуудлаас үүдэлтэй хоолны дуршил буурсан бүх эмгэг байдлын үеийн эмчилгээ, анорексийн бүх төрлүүд (дутагдал, халдварын дараах эсвэл сэтгэцийн гаралтай) биеийн болон сэтгэцийн сульдал, ядаргаа, өсөлт саатах.
Эсрэг заалт
- Дараах тохиолдолд Триметаболыг хориглоно:
- Энэ эмийн бэлдмэлд агуулагдах нэгдлүүдийн аль нэгэнд харшилтай хүмүүст
- Хоёр жилийн дотор бөөр эсвэл элэгний цочмог дутагдалтай байсан өвчтөн, глауком, түрүү булчирхайн гипертрофи, шээс баригдах, гуурсан хоолойн багтраа сэдэрсэн, удамшлын гаралтай фруктоз эсвэл глюкоз үл тэвчил эсвэл галактоз мальабсорбцийн хамшинж.