Цебей (Tsebei)
Leben laboratories Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Хуурай сироп
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл-60 мл · №1
Хэрэглэх заалт
- Цефиксимд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- E. coli ба P. Mirabilis нянгаар үүсгэгдсэн шээсний замын хүндрэлгүй халдварын үед
- H. influenzae (ß-лактамаза эерэг ба сөрөг), Moraxella (Branhamella) catarrhalis (ихэнх ß-лактамаза эерэг), S. Pyogenes нянгааар үүсгэгдсэн дунд чихний үрэвсэл
- S. Pyogenes (бета гемолитик стрептококк бүлэг А) нянгаар үүсгэгдсэн фарингит ба тонзиллит
- S. Pneumoniae ба Haemophillus influenza (ß-лактамаза эерэг ба сөрөг) нянгаар үүсгэгдсэн хурц бронхит ба архаг бронхитын хүндрэл
- Стандарт эмийн эмчилгээнд дасан зохицол болсон хүүхдийн хижигийн халуун болон үжил
- Хүндрэлгүй заг хүйтэн өвчин
Эсрэг заалт
- Хөвмөлийг шингэн төлөвт оруулах заавар:
- Мөхлөгүүдийг хөвсийлгөж, ус нэвчихэд хялбар болгохын тулд савтай бэлдмэлийг эхлээд сайтар сэгсрэх хэрэгтэй. Дээр нь тарилгын зориулалттай ариутгасан усыг лонхон дээрх тэмдэглэгээ хүртэл аажмаар нэмж хийнэ. Дараа нь нэг төрлийн хөвмөл байдалд орох хүртэл сайтар сэгсэрнэ. Шаардлагатай бол тарилгын ариутгасан уснаас тэмдэглэгээг хүртэл нэмж болно. Ингэж бэлтгэсэн хөвмөлийг хөргөгчинд хадгалж, 7 хоногийн дотор хэрэглэнэ.
- Хэрэглээтэй холбоотой анхааруулга
- Бараг бүх бактерийн эсрэг эм, түүний дотор цефиксимийг хэрэглэх үед Clostridium difficile-тэй холбоотой суулгалт (CDAD) бүртгэгдсэн бөгөөд энэ нь бага зэргийн суулгалтаас үхэлд хүргэдэг колит хүртэл хүндийн янз бүрийн зэрэгтэй байж болно. Бета-лактамууд, түүний дотор цефиксим нь зарим өвчтөнд энцефалопати (үүнд таталт, ухаан самуурах, ухамсарт ухааны сулрал, хөдөлгөөний эмгэг орно) үүсгэх эрсдэлтэй.
- БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДУТАГДАЛТАЙ ӨВЧТӨНД: Тунгийн тохируулга: бөөрний дутагдалтай (клиренс 20 мл/минут/1.73м2-с доош орсон) хүмүүст хоногийн тунг хамгийн ихдээ 200 мг хүртэл багасгаж өгөх хэрэгтэй. Хүүхдэд мөн тунг бууруулна.