Ультоп-ДСР (Ultop-DSR)
Leben laboratories Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Ultop-DSR бэлдмэлийг ходоод болон дээрх гэдэсний шархлаа, стрессийн шалтгаант шархлаа, Н-антагонист бэлдмэлүүдийн нөлөөнд эдгэрэл муутай байгаа шархлаа, хүнд ба хүндэвтэр явцтай улаан хоолойн сөргөөт үрэвсэл, H. pylori- халдварыг эмчлэх зорилгоор, мөн Золлингер -Эллисоны хам шинжийн үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ультоп-ДСР бэлдмэлийг найрлагад нь орсон аль нэг бодист харшилтай нь тогтоогдсон хүн хэрэглэхгүй.
- Ходоодны хорт хавдартай хүмүүс болон ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн ихсэх нь өвчтөнд аюултай байж болох тохиолдолд, тухайлбал пролактинома өвчтэй хүн хэрэглэж болохгүй.