Opens in a new tab
Нэвтрэх
  • Ундевит (Undevit)

    Technolog PJSC
    Эмийн хэлбэр
    Үрэл
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    А 1.135 мг + Е E10 мг + Вит В1 2 мг + 2 мг + 3 мг + 0.002 мг + 75 мг + 20 мг + 0.07 мг + 20 мг + 0.07 мг + 10 мг + 3 мг · №50
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Витамины дутагдал,бодисын солилцоог сайжруулах зорилгоор хижээл, өндөр настай хүмүүст,оюуны болон бие махбодын ядаргаа, хүнд өвчилсний дараа эрүүлжүүлэх зорилгоор, мөн хэрэглэж байгаа үед хэрэглэнэ.
    • Эмийн бэлдмэлийн найрлагад байга аль нэг бодист хэт мэдрэгшсэн, бөөрний чулуу, хүнд хэлбэрийн бөөрний эмгэг, архаг гломерулонефрит, , гиперурекеми, эритреми, эритроцитоз, тромбози үүсэх нөхцөлтэй өвчтөн, тромбофлебит, тромбэмболизм, тиротоксикоз, болон саркоидоз, ходоодны шархлааны өгүүлэмжтэй (ходоодны хүчлийн хэмжээ ихэссэнээс болж), элэгний үйл ажиллагааны эмгэгшил, идэвхтэй гепатит, неоплазм (мегалобласт анемитай хавсарсан тохиолдлоос бусад), даралт ихсэлт (хүнд хэлбэрийн), А болон Е-ийн гипервитаминоз, төмөр ба зэсийн бодисын солилцооны эмгэг, гиперкальциеми, фруктозид тэсвэргүй болон глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинжийн үед хэрэглэж болохгүй.
    • Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
    • А болон Е нь синергист бөгөөд бие биенийхээ үйлдлийг дэмждэг байна.
    • А нь глюкокортикойдын үрэвслийн эсрэг нөлөөг бууруулна. Эмийн бэлдмэлийг нитритүүд ба холестираминтай хамт хэрэглэх үед ретинолын шимэгдэлтэд нөлөөлдөг учир хамт хэрэглэхийг хориглоно. А болон ретинойдын нийцэл нь хоруу чанартай учир хамт хэрэглэхийг хориглоно.
    • Е-г бусад төмөр эсвэл мөнгөний бэлдмэл, шүлтлэг орчинтой бодис (натрийн бикарбонат, тризамин), шууд бус үйлдэлтэй (дикумарин, неодикумарин)-тай хамт хэрэглэхийг хориглоно. Е нь стеройд болон стеройд бус үрэвслийн эсрэг эм (натрийн диклофенак, ибупрофен, преднизолон)-үүдийн нөлөөг ихэсгэнэ. Төмөр агуулсан эмийн бэлдмэлүүд нь Е-ийн үйлдлийг дарангуйлна.
    • С нь сульфаниламидууд (кристаллури үүсэж болзошгүй) болон пенициллин, төмөр болон хөнгөнцагааны шимэгдэлт (хөнгөнцагаан агуулсан антацид хэрэглэж буй эмчилгээний тохиолдолд анхаарна)-ийг ихэсгэнэ, гепарин болон шууд бус үйлдэлтэй коагулянтын үйлдлийг бууруулна. Эмийн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, нейролептикүүд – фенотиазины уламжлалууд, амфетамины сувганцрын эргэн шимэгдэлтийг багасгаж, мексилетины бөөрний элименацийг тасалдуулна.
    • Аскорбины хүчлийг дефероксамин тарьснаас хойш зөвхөн 2 цагийн дараа хэрэглэж болно.
    • Эмийн бэлдмэлийн өндөр тунтай удаан хугацааны эмчилгээний үед дисульфирамын эмчилгээний үр нөлөөг багасгана.
    • Аскорбины хүчил нь этилийн спиртийн нийт клиренсийг ихэсгэнэ. Аскорбины хүчил нь салицилатын эмчилгээнд кристаллури үүсэх эрсдэл болон оксалатын шээстэй хамт ялгарах нөлөөг ихэсгэнэ.
    • С-ийн шимэгдэлт нь ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах эмүүд, жимс эсвэл ногооны шүүс, шүлтлэг уух зүйлстэй хамт хэрэглэвэл шимэгдэлт багасна.
    • Эмийн бэлдмэлийг тромбозийн эсрэг эмүүд, фолийн хүчилтэй хамт хэрэглэхэд нь цус гоожих эрсдлийг нэмэгдүүлнэ, даралт бууруулах эмтэй хамт хэрэглэх үед – артерийн даралт хэтэрхий буурах эрсдэлтэй бөгөөд липид бууруулах эмтэй хамт хэрэглэх үед– тэдгээрийн хоруу чанарыг ихэсгэх эрсдэлтэй, чихрийн шижингийн эсрэг эмтэй хамт хэрэглэх үед – сахар бууруулах нөлөөг багасгана, метилдопа эсвэл бетта-адренорецептор хориглогч эмтэй хамт хэрэглэх үед – цусны даралт хэтэрхий буурах ба пробенецид эмтэй хамт хэрэглэх үед –пробенецидийн нөлөөг бууруулна. Бусад эпилепсийн эсрэг эмтэй хамт хэрэглэх үед фолийн хүчил нь фенитоины сийвэн дэх концентрацийг бууруулах мөн эмнэлзүйн үр нөлөөг бууруулж болзошгүй.
    • B6 нь леводопа эмийн нөлөөг бууруулна, изониазид болон бусад сүрьеэгийн эсрэг эм хэрэглэсэн тохиолдолд түүний хоруу чанараас сэргийлэх ба бууруулна.
    • B1, мэдрэл-булчингийн синапсын хэсэг дэх туйлшралын үйл явцад нөлөө үзүүлэх, мэдрэл-булчингийн сулруулах эмүүдийн үйлдлийг сулруулж болзошгүй.
    • B2 нь стрептомицинтэй үл нийцэл үүсгэдэг ба бактерийн эсрэг эм (окситетрациклин, доксициклин, эритромицин, тетрациклин болон линкомицин) -ийн үйлдлийг бууруулна. Гурван цагирагт антидепрессантууд, имипрамин болон амитриптилин зэрэг эмүүд нь рибофлавины ялангуяа зүрхэнд нөлөөлөх үйлдэл, хувиралтыг саатуулна.
    • ПАСК, циметидин, кальцийн бэлдмэлүүд, этилийн спирт нь B12–ийн шимэгдэлтийг бууруулна. Бетта-блокаторууд, кальцийн антагонистууд, нитратууд зэргийг хэрэглэдэг тогтвортой бус болон цочмог миокардын шигдээс бүхий зүрхний бахтай өвчтөнд энэхүү витаминыг анхаарал, болгоомжтой хэрэглэнэ. Никотины хүчлийг ловастатинтай хамт хэрэглэх үед рабдомиолизын тохиолдол үүсч байсан нь мэдээлэгдсэн.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !