Унитаксим (Unitaxim)
Union Korea Pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №10
Хэрэглэх заалт
- Цефтотаксимийг түүнд мэдрэг хүнд хэлбэрийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Эмчилгээ:
- Амьсгалын замын халдвар
- Шээс-бэлгийн замын халдвар
- Септицеми, нянгийн гаралтай эндокардит, менингит
- Ясны халдвар, үе, арьс, зөөлөн эдийн халдвар, хэвлийн халдвар / перитонит, сувгийн халдвар, хоол боловсруулах замын халдвар/
- Бэлгийн замын халдвар, заг хүйтэн
- Биеийн эсэргүүцэл суларсан өвчтөнүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Эмчилгээний өмнө үүсгэгчийн мэдрэг байдлыг тодорхойлно.
- Гэвч өвчтөний биеийн байдал антибиотикийг яаралтай хэрэглэх нөхцөл үүсгэж, эмнэлзүйн шинж тэмдгүүд цефотаксимд мэдрэг үүсгэгчээр үүссэн халдвар байх магадлалтайг илэрхийлж байвал цефотаксим эмчилгээг үүсгэгчийн мэдрэг чанарыг урьдчилан тогтоолгүй эхэлнэ.
Эсрэг заалт
- Цефотаксим болон цефалоспориний бүлгийн антибиотикт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй.