Юнитрексат – Korea United Pharm Inc (Yunitreksat)
Korea United Pharm Inc
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг / 2 мл · №10
Хэрэглэх заалт
- Метотрексатыг маш олон төрлийн хавдрын ургалтыг дарангуйлах зорилгоор хэрэглэнэ:
- Хурц лейкеми, Нон-Ходжкиний лимфома, зөөлөн эдийн болон ясны хорт хавдар (остеосаркома)
- Нэг голомттой хавдрууд тухайлбал: хөхний хавдар, хүзүү толгойн хавдар, уушиг, давсагны хавдар, трофоплазийн гаралтай хавдрууд (хориокарцинома, хориоаденома, хитатидиформ хавдар)
- Метотрексатыг бусад эмчилгээнд эмчлэгдэхгүй байгаа хүнд хэлбэрийн псориазийг эмчлэхэд хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Энэхүү бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд эсрэг заалттай.
- Хүнд элэг бөөрний дутагдал
- Хэвлий, цээжний хөндийд ус хуримтлагдсан (хэвлий, цээжний хөндийд удаан хугацаагаар ус хуримтлагдах нь энэхүү эмээс үүдсэн хордлогыг ихэсгэх хандлагатай)
- Псориаз, ревматоид артрит. Үүнд:
- Цус төлжилтийн алдагдал,ясны чөмөгний гипоплази, цагаан эсийн тоо цөөрөх, тромбоцитопени, илэрхий цус багадалт
- Илэрхий дархлаа хомсдлын хамшинж, эсвэл лабораторийн шинжилгээгээр дархлал хомсдлын хамшинж илэрсэн
- Архидалт, архидалтаас үүссэн элэгний эмгэг, бусад элэгний эмгэг