Урдокса – JSC Alium (Urdoksa)
JSC Alium
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг · 100 капсул
250 мг · 50 капсул
Хэрэглэх заалт
- Ээнэгшилгүйдлийн шинж тэмдэггүй элэгний анхдагч билиар хатуурал (шинж тэмдгийн эмчилгээ)
- Цөсний хүүдийн холестерины чулууг уусгах
- Цөсний сөөргөө – ходоодны үрэвсэл
- Анхдагч хатууралт холангит
- Архины шалтгаант элэгний өвчин
- Архины бус шалтгаант стеатогепатит
- Уйланхайт хатуурал (муковисцидоз)
- Янз бүрийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл
- Цөс ялгаруулах замын дискинез
- Цээрлэлт
- Рентгенд эерэг (кальцийн өндөр агууламжтай) цөсний чулуу, цөсний хүүдий ажиллахгүй байх, цөсний хүүдий, цөсний суваг, гэдэсний цочмог явцтай халдварт-үрэвсэлт өвчин, элэгний хатуурлын ээнэгшилгүйдлийн шат, бөөр, элэг, нойр булчирхайн үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс.
- Урсодезоксихолын хүчил нь хэрэглэхэд насны хязгаарлалт байдаггүй боловч 3 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийн уг эмийн хэлбэрийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
Эсрэг заалт
- Урсодеоксихолийн хүчил, цөсний бусад хүчлүүд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист (6-р хэсэгт жагсаасан) харшилтай бол
- Цөсний хүүдийн болон цөсний замын хурц үрэвсэлтэй бол
- Цөсний ерөнхий суваг буюу эсвэл цөсний хүүдийн суваг саад бөглөрөлтэй бол
- Цөсний колик (хэвлийн дээд хэсгийн агчил төст өвдөлт) байнга илэрдэг бол
- Эмч кальцижисан цөсний чулуутай байна гэж хэлсэн бол
- Цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдсан бол
- Кистозын фиброзтой хүүхдийн (6-18 хүртэл настай) цөсний ялгаралт өөрчлөгдсөн (цөсний атрези) бол
Дээр дурдагдсан эмгэгийн талаар болон эдгээр эмгэгийн аль нэгээр өмнө нь өвдөж байсан бол эмчээс асууна.