Урокер (Uroker)
Drogsan ilaclari Sanayi ve Ticaret A.S
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3 г · №1
Хэрэглэх заалт
- Урокер нь уутанд картонон хайрцагт савлагдсан байна.
- Урокер нь найрлагандаа идэвхтэй үйлчлэгч бодис болох фосфомицин агуулсан насанд хүрэгсдэд зориулагдсан антибиотик юм.
- Нэг удаа хэрэглэхэд зориулагдсан тунгаар савлагдсан. Эмчийн жоронд шээсний замын хүндрээгүй халдвар (цистит) – ын үед бичигдэнэ.
- Мөн шээсний доод замын халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэх боломжтой.
- Урокер эмийг хэрэглэхийн өмнөх анхааруулга
- Дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Урокер эмийн үйлчлэгч бодис болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг бол
- Хүндэрсэн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол
- Шээсний дээд замын халдвар болох нефрит, пиелонефрит өвчинтэй бол хэрэглэж болохгүй.
- Урокерийг ууж хэрэглэсний дараа ямар нэг өвдөх шинж тэмдэг илэрвэл энэ нь эмийн үйлдэл дэх хэвийн үзэгдэл юм.
- Урокер эмийг ууж хэрэглэсний дараах 3 өдөрт өвдөх шинж тэмдэг намдахгүй бол эмчид хандах хэрэгтэй.
- Урокер эмийг хоол хүнстэй хамт хэрэглэх
- Урокер эмийг хоолтой хамт хэрэглэж болохгүй. Энэ нь эмийн үр нөлөөг багасгадаг. Хоол идсэнээс 2-3 цагийн өмнө болон дараа ходоод хоосон үед ууж хэрэглэхийг анхаарна уу.