Opens in a new tab
Нэвтрэх
  • Урсабай 250 мг (Ursabay 250 mg)

    Atabay İlaç Fabrikası A.Ş
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    250 мг · 100 капсул
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    УРСАБАЙ бэлдмэлийн идэвхтэй бодис болох урсодезоксихолийн хүчил нь шувууны гаралтай (шувууны ханиад болон бусад гоц халдварт өвчнийг агуулаагүй) эд юм.

    УРСАБАЙ бэлдмэл нь желатин капсултай, цагаанаас цагаан цайвар өнгөтэй нунтаг эм.

    УРСАБАЙ идэвхтэй үйлчлэгч бодис болох амьтны гаралтай урсодезоксихолийн хүчлийн найрлагад хүний цөс маш бага хэмжээгээр агуулагддаг.

    УРСАБАЙ нь "цөсний бүтэц ба урсгалд нөлөөлдөг эм" гэж нэрлэгддэг бөгөөд "Ходоод гэдэсний эм"-ийн бүлэгт багтдаг эмийн бэлдмэл юм.

    УРСАБАЙ бэлдмэлийг дараах өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

    Декомпенсацгүй (бие мах бод, элэгний үйл ажиллагааны алдагдал ээнэгшиж чадахгүй шатандаа байгаа удаан хугацаагаар үргэлжилдэг элэгний түгээмэл эмгэг) элэгний анхдагч циррозын эмчилгээнд (цөсний анхдагч холангит: цөсний сувгийн эмгэгийн улмаас үүссэн )

    Цөсний хүүдийдээ чулуутай хэдий ч цөсний үйл ажиллагаа нь алдагдаагүй байгаа өвчтөнүүдэд

    Цөсний хүүдийд илүүдэл холестерин хуримтлагдсаны улмаас үүссэн, энгийн зурагт(радиолуцент) харагдахгүй, 15 мм-ээс ихгүй голчтой цөсний чулууг уусгах зорилгоор хэрэглэнэ. Цөсний хүүдийдээ чулуутай хэдий ч цөсний үйл ажиллагаа нь алдагдаагүй хэвийн байх ёстой.

    шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн өвчтөнд /холестаз (элэгний дотоод шалтгаанаас хамааралтай цөсний урсгалын удаашралт) үүсэхээс сэргийлэх зорилгоор (урьдчилан сэргийлэх эмчилгээ)

    Жирэмсэн эхийн элгэн доторх цөс зогсонгишлийн үед (жирэмсний 2-р гурван сард эстроген дааврын нөлөөгөөр цөсний хүчлийн ялгаралт саатсаны үр дүнд үүсдэг арьс ихээр загатнадаг элэгний эмгэг)

    Уйланхайт фиброз хавсарсан цөсний эмгэгийн эмчилгээнд (уушиг, , нойр булчирхайн эмгэшилийг үүсгэдэг удамшлын эмгэг) тус тус хэрэглэнэ.

    Дараах тохиолдолд УРСАБАЙ бэлдмэлийг ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ.

    – Хэрэв та урсодезоксихолик хүчил зэрэг цөсний хүчлүүдэд буюу эсвэл УРСАБАЙ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист харшилтай (хэт мэдрэмтгий) бол

    – Хэрэв таны цөсний хүүдий болон цөсний суваг цочмог үрэвсэлтэй байгаа бол

    – Хэрэв таны цөсний сувагт (цөсний ерөнхий эсвэл цөсний хүүдийн сувагт) бөглөрөл саатал байгаа бол

    – Хэвлийн дээд хэсгээр байнга базалж өвддөг (цөсний колик) бол

    – Хэрэв эмч таны цөсний хүүдийг шохойжсон чулуутай гэж хэлсэн бол

    – Хэрэв таны цөсний хүүдий шаардлагатай хэмжээнд агших чадахгүй байгаа (цөсний хүүдийн булчингийн ширхэгүүдийн агшилтын хүч суларч, хурд удааширсан) бол

    – Ходоод буюу дээд гэдэсний идэвхтэй хэлбэрийн шархлаатай өвчтөнүүд болон цөсний хүчлийн гэдэс- элэгний орчилд саад үүссэн гэдэс буюу элэгний эмгэгшилтэй өвчтөнүүд [(элэгнээс ялгарсан цөсний хүчлийн давс болон бусад бодисууд цөсөөр дамжин гэдэс рүү орж, гэдэсний салст бүрхэвчээр дамжин рүү шимэгдэж, элэгний эсүүдээр дамжин гэдэсрүү буцаж гадагшилдаг) (жишээ нь: нарийн гэдэсний төгсгөл хэсэг мэс заслаар тайрагдсан болон тэр хэсэгт өтгөн гадагшлуулах цорго гаргасан, эсвэл тэр хэсгийн үрэвсэлтэй (илеит), элэгний бус шалтгаант цөс зогсонгишилтой (элэгний бус шалтгаанаар цөсний урсгал удааширсан эсвэл зогссон)] болон элэгний ноцтой ба цочмог эмгэгийн улмаас эдгээр эрхтнүүдийн хооронд цөсний хүчил чөлөөтэй эргэлдэх үйл явц саатсан бол

    6-18насны хүүхдэд , болон нойр булчирхайн эмгэгшил үүсэх шалтгаан болдог төрөлхийн эмгэгчшилтэй (уйланхайт фиброз) хавсарсан , цөс болон цөсний сувгийн эмгэгшилүүдийн эмчилгээнд:

    Цөсний сувгийн бөглөрөлтэй төрсөн хүүхдүүдэд цөсний сувгийн бөглөрлийг арилгах мэс засал амжилтгүй болж (портоэнтеростоми) цөсний урсгал сайн сэргэж чадаагүй тохиолдолд тус тус хэрэглэж болохгүй.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !