Ванкорин (Vancorin)
HK inno.N Corporation
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · 10 ширхэг
500 мг · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Түүнд мэдрэг Streptococci, Staphylococci, Clostridium difficile, Diphtheroids зэрэг омгоор үүсгэгдсэн халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэнэ.
- Хэрэглээ
- эндокардит, остеомиелит, артрит, перитонит, менингит, шарх, мэс заслын шархны хоёрдогч дахилтат халдварууд
- уушигны хатгалгаа, цусан үжил, уушигны буглаа, цээжний хөндийн эмпием
- пенициллин, цефалоспоринд дарагдаагүй хүнд хэлбэрийн халдварууд
- энтероколит, антибиотик хамааралт Clostridium difficile үүсгэгдсэн хуурамч бүрхүүлт колит (дотуур ууж хэрэглэх)
Эсрэг заалт
- Уг эмэнд шокын өгүүлэмжтэй өвчтөн
- Уг эм болон пептид, аминогликозидын антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- Эмийг дараах өвчтөнд
- Ерөнхийдөө энэхүү эмийг пептид, аминогликозидын антибиотикоос үүдэлтэй сонсголын эмгэгтэй болон өмнө нь сонсголын эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй. Гарцаагүй шаардлагатай бол маш болгоомжтой хэрэглэнэ.
- Шээс цочмог хаагдсан бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн (ялгарал удааширч болох тул сийвэн дэх агууламжийг болгоомжтой хянана)
- Элэгний дутагдалтай өвчтөн (элэгний эмгэгийг хүндрүүлэх)
- Өндөр настан
- Дутуу болон шинэ төрсөн нярайд
- Дунд чихний болон тэнцвэрийн эрхтэний гэмтэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.