Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Васклор

    Help S.A.
    Эмийн хэлбэр
    Гель
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    8%-22.5мг – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    гель | F20180912GP06714
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Сарын тэмдгийн мөчлөгийн шар биеийн үе шат хангалтгүй байгаа тохиолдолд эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Мөн шар биеийн үе шат хангалтгүйн улмаас in-vitro үр шилжүүлэн суулгаж байгаа тохиолдлуудад дэмжих зорилгоор хэрэглэнэ.
    • Шалтгаан тодорхойгүй үтрээний цус алдалт. Даралт ихдэлт. Элэгний дутагдал. Жирэмсний оношлогоонд хэрэглэх. Давтан үр хөндөлт. Хөхний хавдар эсвэл бэлэг эрхтний хавдар. Одоо эсвэл өмнө нь тромбофлебит эсвэл тромбэмболийн эмгэгтэй байсан. Энэхүү эмийн найрлаган дах бодисуудад харшилтай.
    • 4 Онцгой анхааруулга ба сануулга: Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө болон энгийн давтамжтайгаар хэрэглэж байхдаа хөх болон бэлэг эрхтнээ тогтмол шалгаж, эмчид үзүүлж байх хэрэгтэй. Харин энэхүү эмийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол хөх болон бэлэг эрхтэнд тань неоплазийн өөрчлөлт гарсан эсэхийг шалгуулж, үзүүлж байх шаардлагатай.
    • Унаж татдаг, толгой хүчтэй өвддөг, багтраа өвчин, зүрх эсвэл бөөрний дутагдалтай мөн биед шингэн ихээр хуримтлагддаг эмгэгтэй өвчтнүүд байнгын хяналтанд байх шаардлагатай.
    • Сэтгэл гутралтай эсвэл өмнө нь сэтгэл гутралд орж байсан өвчтнүүд байнгын хяналтанд байх ёстой ба хэрэв өвчин дахих, сэдрэх эсвэл дордох шинжүүд илэрвэл эмчилгээг зогсооно.
    • Чихрийн шижингийн эмчилгээнд өөрчлөлт оруулах шаардлага гарч магадгүй учраас эмчилгээ хийлгэж байгаа чихрийн шижинтэй өвчтнүүдийг тогтмол хяналтанд байлгах ёстой.
    • Тромбозын шинж тэмдэг гарч болзошгүй учраас үүнээс болгоомжлох шаардлагатай.
    • Эмэгтэйчүүдийн эмгэг цус алдалтын тохиолдолд функционал бус шалтгаануудыг үгүйсгэнэ.
    • Урт хугацаагаар прогестоген эмчилгээг хийх тохиолдолд өнчин тархи, өндгөвч, умай ба элэгний үйл ажиллагааг хянаж байх хэрэгтэй.
    • Прогестоген эмчилгээ цэвэршилтийн эхэн үеийг нуун далдалж болзошгүй.
    • Жирэмслэлт: In Vitro үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа тохиолдолд жирэмсэн болсны дараа дэмжих зорилгоор хэрэглэдэг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380