Вазопрессин 20 ОУН/мл (Vasopressin)
Hanlim Pharm.Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20 ОУН / мл · 1 мл × 10 ампул
Хэрэглэх заалт
- Вазопрессиныг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Өнчин тархины шалтгаантай чихрийн бус шижин
- Бөөрний шалтгаантай чихрийн бус шижин ба өнчин тархины шалтгаантай чихийн бус шижингийн ялган оношлогоо
- Гэдэсний хийг арилгах (гэдэс дүүрэх, холецистографи болон пиелографийн урьдчилсан эмчилгээ)
- Улаан хоолойн венийн судасны өргөслийн цочмог цус алдалтын яаралтай тусламж
Эсрэг заалт
- Вазопрессины тарилгыг дараах эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.
- 8-L-Аргинин вазопрессин болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэгшилтэй эсвэл анафилаксийн урвал илэрдэг хүмүүс
- Титэм судасны хатуурал (зүрхний булчингийн шигдээс, зүрхний бах) (вазопрессин нь зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлыг уртасгаж болно)
- Эсийн гаднах ус огцом ихсэх эрсдэлтэй хүмүүс (зүрхний дутагдал, багтраа, жирэмсний хордлого, мигрень, эпилепси) (Вазопрессин нь усны хордлого үүсгэж өвчтөний биеийн байдлыг дордуулж болно)
- Цусан дахь азотын хуримтлал бүхий бөөрний архаг дутагдал (вазопрессин усны ялгаралтыг саатуулсны улмаас цусны азотын ялгаралтыг дарангуйлж болно)