Векарон (Vekaron)
Reyon Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · №10
Хэрэглэх заалт
- Мэдээ алдуулалтын үед араг ясны булчингийн сулралыг хангах
- Гуурсан хоолойн интубацийн үед араг ясны булчингийн сулралыг хангах
- Өвчтөнд механик агааржуулалт хийх үйл явцыг хялбар болгох
- Мэс ажилбарын үед араг ясны булчингийн сулралыг хангах
Эсрэг заалт
- Векурони болон бромидын ионд өвчтөн хэт мэдрэг бол
- Дараах өвчтөнд болгоомжлох хэрэгтэй
- Амьсгалахад хүндрэлтэй амьсгалын замын бөглөрөлтэй ( өвчтөний амьсгал өөрөө аяндаа эргэн сэргэх үйл явц уртасснаас амьсгалын дутагдалд хүргэж болзошгүй)
- Гуурсан хоолойн багтраа (гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн агчилт үүсч болно)
- Цусны натрийн хэмжээ ихсэх
- Өндөр настай
- Нярай болон дутуу нярай
- Дараах нөхцлүүдэд Викароны фармакокинетик болон фармакодинамикын үзүүлэлтүүд өөрчлөгдөж болно.
- Элэг болон цөсний замын өвчлөл
- Хэдийгээр Векурони бромид цөстэй хамт ялгардаг ч гэсэн тунгийн хамааралтайгаар мэдрэл булчинг хориглох идэвхи нь өөрчлөгдөж болно. 0.1мг/кг хэрэглэхэд үйлдэл эхлэх хугацаа уртасч, үйлдлийн үргэлжлэх хугацаа буурдаг нь эмчилгээний ямар ч ач холбогдолгүй байдаг. Харин Викароныг 0.15 мг/кг хэрэглэхэд үйлдэл эхлэх хугацаа уртасч (ач холбогдолгүй) үйлдлийн зохицуулах шинж чанар өөрчлөгддөггүй. 0.2 мг/кг хэрэглэсэн тохиолдолд үйлдлийн хугацаа уртсахгүй байгаа нь үйлдэл болон эргэн сэргэх хугацаа уртсах ач холбогдолтой байдаг нь ажиглагдсан.
- Бөөрний дутагдал
- Зарим фармакокиниетикийн үзүүлэлтүүд хязгаарлагддаг. Учир нь бусад деполяризацийн эсрэг нөлөөлж булчинг сулруулдаг эмүүдтэй адил үйлдэл саатаж хязгаарлагддаг байна. Иймд үйлдэл эхлэх хугацаа болон эргэн сэргэх хугацаа уртсах нь эмнэлзүйн хувьд ач холбогдол байдаггүй.
- Цусны эргэлт удаашрах
- Цусны эргэлт удаашралаас үүсэх өвчлөлүүд болон зүрх судасны өвчлөл, өндөр настай, хэсэг газрын хаван зэрэг өвчлөлтэй холбоотойгоор тархалтын эзэлхүүн нэмэгдсэнээр мэдрэл булчин хориглох нөлөө болон үйлдлийн эхлэх хугацаа нэмэгдэж болно.
- Мэдрэл булчингийн өвчлөл
- Викароныг мэдрэл булчингийн өвчлөл болон полимелитын дараах мэдрэл булчинд хориг үүсгэгч эмүүдийн үйлдэл нийлээд өөрчлөгдсөн өвчтөнгүүдэд хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй. Булчингийн сулралтай болон булчингийн сулрах хам шинж бүхий өвчтөнд Викароны бага тунгаар хэрэглэхэд хүчтэй үйлдэл үзүүлж болох тул Викароны үйлдэл үзүүлэх тунг титрлэж тогтооно.
- Биеийн дулаан буурсан
- Мэс ажилбарын үед Викароны мэдрэл булчинд хориглох идэвхи нь уртасснаас биеийн дулаан буурна.
- Векуроны үйлдлийн нөлөөгөөр нэмэгдэж болох бусад шинж тэмдгүүд:
- Цусанд кали буурах (ж.нь хурц суулгалт, бөөлжилт, шээс хөөх эмчилгээний дараагаар), цусны магни ихсэх, цусны кальци буурах ( их хэмжээгээр шингэн сэлбэх), цусны уургийн хэмжээ буурах, усгүйжилтийн шок, хүчилшил, турах, электролитын эмгэг, цусны pH өөрчлөгдөх, усгүйжих үед тунг тааруулах хэрэгтэй.
- Викарон нь панкурони бромид, ɑ-тубокурарин болон бусад деполяризацийн эсрэг нөлөөлж, булчин сулруулдаг эмүүдтэй адил тромбопластины хугацаа болон протромбины хугацаа буурах шалтгаан болно.
- Викарон амьсгалын замаар мэдээ алдуулах чадвартай тул Викароныг мэс ажилбарын үед амьсгалын замаар мэдээ алдуулах бага тунгаар хэрэглэнэ.
- Өвчтөний онцлогоос хамааран өндөр тунгаар хэрэглэх гэж байгаа бол эхлэх тунг биеийн жинд нь 0.15-0.3мг/кг Векурон бромид байхаар тооцон хэрэглэх бөгөөд галотан болон нейролептик мэдээ алдуулалт бүхий мэс заслын үед зүрх судасны системд сөрөг нөлөө үзүүлээгүй бол амьсгалын тогтолцоог удаан хугацаанд хэвийн хадгалах зорилгоор дээрх тунгаар хэрэглэж болно. Ингэж өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд Викароны үйлдлийн эхлэх хугацаа болон үргэлжлэх хугацаа уртасч фармакодинамикийн үзүүлэлтүүд буурдаг байна.
- Кесаров хагалгаа болон нярайн мэс ажилбарын үед тунг 0.1мг/кг хэтрүүлэхгүй.
- Яаралтай эмчилгээний практикт
- Одоогоор Викароны хэрэглээтэй холбоотой мэдээлэл хангалтгүй байна. Гэвч бусад булчин сулруулагч эмүүдийн адил эрчимт эмчилгээнд мэдрэл булчинг хориглогч эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэсэнтэй холбоотой саажилт болон араг ясны булчингийн сулрал илэрч болно. Хэрэв өвчин намдаах эм болон тайвшруулах эмүүдийг мэдрэл булчинг хориглогч эмүүдтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд мэдрэл булчингийн дамжуулах үйл ажиллагааг хянаж байхыг онцгой анхаарах хэрэгтэй. Иймээс булчин сулруулагчдыг өвчтний онцлогт тохируулан титрлэж хэрэглэхээр бол эдгээр эмийн үйлдэл болон гаж нөлөөг сайн мэддэг туршлагатай эмч болон мэдрэл булчингийн үзүүлэлтийг үнэлэх зохих багаж техникийн хяналт дор хэрэглэнэ.