Дэд гарчиг
Веркод (Vercod)
Verve Human Care Laboratories
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Кодейн (Codeine)
Тун ба савлагаа
30 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 650 төг
- ЭМД хөнгөлөлт
- 455 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 195 төг
Энэ бүтээгдэхүүнд кодеин агуулагддаг. Кодеин нь “опиоидын буюу наркотик өвдөлт намдаах эм” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарагддаг эм юм. Түүнийг дангаар нь болон гэх мэт наркотик бус өвдөлт намдаах бүлгийн эмүүдтэй хослуулан хэрэглэж болно. Кодеин фосфатын шахмалыг дараах эмгэг ба шинж тэмдгүүдийн үед хэрэглэдэг.
- Бага ба дунд зэргийн өвдөлтүүд.
Кодеиныг 12 - с дээш насны хүүхдэд: өөр бүлгийн эмэнд (жишээ нь парацетамол эсвэл ) үр дүн багатай байгаа дунд зэргийн өвдөлтийг богино хугацаанд хөнгөвчлөх зорилгоор хэрэглэж болно.
- Хуурай ханиалга ба
- Суулгалтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэв дараах шалтгаануудын аль нэг байгаа бол кодеин фосфатын шахмалыг бүү хэрэглээрэй.
- Хэрэв та кодеин (эсвэл опиоидуудад) ба энэ бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
- Хэрэв Та уушгины ямар нэг эмгэгтэй эсвэл Таны амьсгалд ямар нэг бэрхшээл байдаг бол
- Хэрэв Та толгойн гэмтэлтэй, гавал тархины дотоод даралт ихэссэн шинж (нүдний уг руу өвдөх, харааны өөрчлөлт, толгой өвдөх г.м) илэрдэг бол
- Хэрэв Та үе үе сэдэрдэг бронхийн багтраа өвчтэй бол
- Хэрэв Таны элэг муу, үйл ажиллагааны дутагдалтай бол
- Хэрэв Танд гэдэсний түгжрэл үүсэх эрсдэл өндөр байгаа бол
- Хэрэв Та архины хамааралтай болсон бол.
- Нойрон дундаа амьсгал нь үе үе тасалддаг эмгэгтэй, бага ба өсвөр насны (0-18 нас) хүүхдэд - гүйлсэн ( эсвэл аденоид) булчирхайг авах хагалгаа хийсний дараах өвдөлтийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэх бол
- Хэрэв Таны хэрэглэсэн кодеин, таны биед тань маш түргэн хувиралд орж болон хувирдаг онцлогтой болох нь тогтоогдсон бол
- Хэрэв Та нялх хүүхдээ хөхүүлдэг бол
тус тус эдгээр бэлдмэлийг хэрэглэхийг хориглодог.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Эм
Ибупрофен (Ibuprofen)
Үрэвслийн эсрэг ба хэрэх өвчний эм › Пропионы хүчлийн уламжлал
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.