Verve Human Care Laboratories
Тун ба савлагаа
30 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Энэ бүтээгдэхүүнд кодеин агуулагддаг. Кодеин нь “опиоидын буюу наркотик өвдөлт намдаах эм” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарагддаг эм юм. Түүнийг дангаар нь болон гэх мэт наркотик бус өвдөлт намдаах бүлгийн эмүүдтэй хослуулан хэрэглэж болно. Кодеин фосфатын шахмалыг дараах эмгэг ба шинж тэмдгүүдийн үед хэрэглэдэг.
Кодеиныг 12 - с дээш насны хүүхдэд: өөр бүлгийн эмэнд (жишээ нь парацетамол эсвэл ) үр дүн багатай байгаа дунд зэргийн өвдөлтийг богино хугацаанд хөнгөвчлөх зорилгоор хэрэглэж болно.
Хэрэв дараах шалтгаануудын аль нэг байгаа бол кодеин фосфатын шахмалыг бүү хэрэглээрэй.
тус тус эдгээр бэлдмэлийг хэрэглэхийг хориглодог.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Эм
Ибупрофен (Ibuprofen)
Үрэвслийн эсрэг ба хэрэх өвчний эм › Пропионы хүчлийн уламжлал
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.