Хэрэв Танд дараах шалтгаануудын аль нэг байгаа бол кодеин фосфатын шахмалыг бүү хэрэглээрэй.
- Хэрэв та кодеин (эсвэл опиоидуудад) ба энэ бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
- Хэрэв Та уушгины ямар нэг эмгэгтэй эсвэл Таны амьсгалд ямар нэг бэрхшээл байдаг бол
- Хэрэв Та толгойн гэмтэлтэй, гавал тархины дотоод даралт ихэссэн шинж (нүдний уг руу өвдөх, харааны өөрчлөлт, толгой өвдөх г.м) илэрдэг бол
- Хэрэв Та үе үе сэдэрдэг бронхийн багтраа өвчтэй бол
- Хэрэв Таны элэг муу, үйл ажиллагааны дутагдалтай бол
- Хэрэв Танд гэдэсний түгжрэл үүсэх эрсдэл өндөр байгаа бол
- Хэрэв Та архины хамааралтай болсон бол.
- Нойрон дундаа амьсгал нь үе үе тасалддаг эмгэгтэй, бага ба өсвөр насны (0-18 нас) хүүхдэд – гүйлсэн ( эсвэл аденоид) булчирхайг авах хагалгаа хийсний дараах өвдөлтийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэх бол
- Хэрэв Таны хэрэглэсэн кодеин, таны биед тань маш түргэн хувиралд орж морфин болон хувирдаг онцлогтой болох нь тогтоогдсон бол
- Хэрэв Та нялх хүүхдээ хөхүүлдэг бол тус тус эдгээр бэлдмэлийг хэрэглэхийг хориглодог.
Хэрэв танд дараах асуудлууд байдаг бол кодеин фосфатын шахмалыг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчдээ хэлж зөвлөлгөө аваарай. Үүнд:
- Элэг ба бөөрний эмгэгтэй бол
- Бөөрний дээд булчирхайн эмгэг (Аддиссоны өвчин) эсвэл бөөрний дээд булчирхайн хавдрын улмаас цусны даралт ихсэх (феохромоцитома) эмгэгтэй бол
- Цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчтэй бол энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.