Вестинорм (Vestinorm)
Farmak JSC
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
16 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Меньерийн өвчин ба дараах ерөнхий 3 шинж тэмдэгийн илрэл бүхий хам шинж:
- Тэнцвэр алдагдах (толгой эргэх) заримдаа дотор муухайрах ба бөөлжих шинж дагалдсан
- Сонсголын алдагдал (дүлийрэх)
- Чих шуугих.
- Өөр гарал үүсэлтэй тэнцвэрийн эрхтний шалтгаант тэнцвэр алдагдлын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дах аль нэг бодист эсвэл үйлчлэгч бодист хэт мэдрэгшилт.
- Феохромоцитома.
- Эмийн бэлдмэлийн болон бусад төрлийн харилцан нөлөөлөл:
- In vivo орчинд бусад төрлийн эмийн бэлдмэлийн харилцан нөлөөллийн талаар судалгаа хийгээгүй. In vitro орчинд хийсэн судалгааны мэдээлэлд үндэслэн In vivo орчинд цитохром Р450 фермент дарангуйлах нөлөө үзүүлэх магадлалтай байна.
- МАО субтип В оролцуулан (жишээлбэл, сележилин) моноаминооксидаза (МАО) хориглогч эмийн бэлдмэлүүд нь бетагистины бодисын солилцоог дарангуйлсан талаар In vitro орчинд хийсэн судалгаа мэдээлэсэн. Бетагистин ба МАО-хориглогч (МАО-В сонгомол хориглогч бэлдмэлийг оролцуулан) хамт хэрэглэж байгаа тохиолдолд анхаарал болгоомжлол шаардлагатай.
- Бетагистин нь гистамины аналоги тул харилцан нөлөөллийн хувьд гистамины эсрэг эмийг бетагистинтэй хамт хэрэглэвэл онолын хувьд бие биенийхээ үр нөлөөг алдагдуулна.