Видора микро (Vidora mikro)
Laboratorios Leon Farma
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3 мг + 0.02 мг · 21 + 7
3 мг + 0.02 мг · 28 (21 + 7)
3 мг + 0.02 мг · 28 (24 + 4)
3 мг + 0.02 мг · 84 (24 + 4)
Хэрэглэх заалт
- Жирэмслэлтээс хамгаалах
- Жирэмслэлтээс хамгаалах ба батганы тууралтын (энгийн батга) дунд зэргийн үеийн эмчилгээнд
- Жирэмслэлтээс хамгаалах ба сарын тэмдгийн өмнөх хам шинжийн (СТӨХШ) хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Видора®микро бэлдмэлийг дараах өвчин / эмгэг / эрсдэлт хүчин зүйлтэй үед хэрэглэхийг цээрлэнэ. Үүнд:
- Хураагуур судасны бүлэн эсвэл бүлэнт бөглөрөл (ХСББ) тухайлбал гүний хураагуур судасны бүлэн (ГХСБ), уушгины тараагуур судасны бүлэнт бөглөрөл (УТСББ) нь одоо байгаа эсвэл өгүүлэмжтэй
- Тараагуур судасны бүлэн эсвэл бүлэнт бөглөрөл (ТСББ) – одоо байгаа эсвэл өгүүлэмжтэй тухайлбал, зүрхний булчингийн шигдээс, цус харвалт; харвалтын өмнөх байдал (түр зуурын цус хомсролын дайрлага, зүрхний бах).
- ХСББ эсвэл ТСББ-д хүргэх урьдал удамшлын эсвэл олдмол байдалтай үүнд С уургийн идэвхжилд тэсвэртэй, цусан дахь гомоцистейны ихсэлт, антитромбин III -ын дутагдал, С уургийн дутагдал, S уургийн дутагдал, антифосфолипидийн эсрэг бие (кардиолипины эсрэг бие, чонон хөрвөсийн антикоагулянт) зэрэг хамаарна.
- ХСББ эсвэл ТСББ-ийн эрсдэлт хүчин зүйл нь илэрхий эсвэл олон тооны (<<Тусгай заавар>> хэсгийг харна уу) эсвэл тийм эрсдэлт хүчин зүйлээс нэг нь байвал, тухайлбал:
- Чихрийн шижингийн судасны эмгэгшилтэй чихрийн шижин
- Хянагддаггүй цусны даралт ихсэлт
- Цусан дахь өөх тосны хэмжээ хүнд хэлбэрээр алдагдсан
- Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх томоохон мэс засал эсвэл том гэмтэл
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил, элэгний цочмог эсвэл архаг хэлбэрийн хүнд зэргийн өвчин (элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийг хэвийн болох хүртэл)
- Элэгний хавдар (хоргүй эсвэл хортой) байгаа эсвэл өгүүлэмжтэй
- Даавар хамааралт хорт хавдартай тухайлбал бэлэг эрхтэний, хөхний эсвэл тэдгээрийг сэжиглэх
- Мэдрэлийн талын голомтот шинж тэмдэгтэй мигреньтэй эсвэл өгүүлэмжтэй
- Бэлгийн замаас шалтгаан тодорхойгүй цус алдах
- Дроспиренонд, этинилэстрадиолд эсвэл бэлдмэлийн туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг