Видора (Vidora)
Laboratories LEON FARMA S.A., Spain
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3 мг + 0.03 мг · 28 шахмал
3 мг + 0.03 мг · 84 шахмал
Хэрэглэх заалт
- Жирэмслэлтээс хамгаалах
Эсрэг заалт
- Видора® бэлдмэлийг дараах өвчин/эмгэг/эрсдэлт хүчин зүйлтэй үед хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэв эдгээр нөхцлүүдийн аль нэг нь эм ууж байх үед анх удаа үүсвэл эмийг даруй зогсоох хэрэгтэй. Үүнд:
- Хураагуур судасны бүлэн эсвэл бүлэнт бөглөрөл (ХСББ) тухайлбал гүний хураагуур судасны бүлэн (ГХСБ), уушгины тараагуур судасны бүлэнт бөглөрөл (УТСББ) нь одоо байгаа эсвэл өгүүлэмжтэй
- Тараагуур судасны бүлэн эсвэл бүлэнт бөглөрөл (ТСББ) – одоо байгаа эсвэл өгүүлэмжтэй тухайлбал, зүрхний булчингийн шигдээс, цус харвалт; харвалтын өмнөх байдал (түр зуурын цус хомсролын дайрлага, зүрхний бах).
- ХСББ эсвэл ТСББ-д хүргэх урьдал удамшлын эсвэл олдмол байдалтай үүнд С уургийн идэвхжилд тэсвэртэй, цусан дахь гомоцистейны ихсэлт, антитромбин III -ын дутагдал, С уургийн дутагдал, S уургийн дутагдал, антифосфолипидийн эсрэг бие (кардиолипины эсрэг бие, чонон хөрвөсийн антикоагулянт) зэрэг хамаарна.
- ХСББ эсвэл ТСББ-ийн эрсдэлт хүчин зүйл нь илэрхий эсвэл олон тооны (<<Тусгай заавар>> хэсгийг харна уу) эсвэл тийм эрсдэлт хүчин зүйлээс нэг нь байвал
- Мигрень – мэдрэлийн голомтод шинж тэмдэгийн өгүүлэмжтэй эсвэл эсвэл одоо байгаа
- Чихрийн шижингийн ангиопати бүхий чихрийн шижин
- Гипертриглицерид бүхий панкреатитын өгүүлэмжтэй эсвэл одоо байгаа
- Элэгний дутагдал, элэгний хүнд хэдбэрийн эмгэг (элэгний үзүүлэлт хэвийн болтол)
- Омбитасвир, паритапревир, дасабувир агуулсан вирусын эсрэг шууд үйлдэлтэй бэлдмэлтэй хамт хэрэглэх эсвэл эдгээр бэлдмэлийн хослолтой хамт хэрэглэх
- Элэгний хавдар (хоргүй эсвэл хортой) байгаа эсвэл өгүүлэмжтэй
- Бөөрний үйл ажиллагааны архаг дутмагшлын хүнд зэрэг эсвэл бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил
- Хүнд эсвэл цочмог бөөрний дутагдал
- Даавар хамааралт хорт хавдартай тухайлбал бэлэг эрхтэний, хөхний эсвэл тэдгээрийг сэжиглэх
- Шалтгаан тодорхойгүй бэлэг эрхтэний цус алдалт