Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Витагрипп Цайр

    Монос эмийн үйлдвэр
    Эмийн хэлбэр
    Мөхлөг
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    20 г – 10

    Савлагаа: 10
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    мөхлөг | L20201120AO07825
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Цайрын болон аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
    • ханиад, халдварт өвчнүүдийн үед;
    • дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд;
    • цус алдалт (умайн, уушги, хамар, цацрагийн өвчтэй),
    • цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх;
    • элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал);
    • Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно. Төмрийн бодисын солилцооны эмгэг бүхий эмчлүүлэгчид болгоомжтой хэрэглэнэ.
    • Анхаарах болгоомжлох зүйлс:
    • Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Аскорбины хүчлийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй холбоотойгоор өндөр тунгаар хэрэглэхэд кортикостероид дааврын нийлэгжилт идэвхждэг тул хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.
    • Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
    • Дараах төрлийн өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
    • глюкоз-6-фосфатын дегидрогеназын дутагдалтай (аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэхэд гемолитик цус багадалтыг өдөөж болно);
    • нефролитиазын түүхтэй (аскорбины хүчил их тунгаар уусны дараа шээсний замд оксалатууд тунадасжих, гипероксалурийн эрсдэл үүсэх);
    • Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Санал болгож буй тунгаас хэтрүүлж болохгүй.
    • Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй.
    • Бэлдмэлийг полицитемии, лейкемийн үед болгоомжтой хэрэглэнэ.
    • Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно.
    • Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэх нь лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийг (цусан дахь глюкоз, билирубин, трансаминаза, шээсний хүчил, креатинин, органик бус фосфат) өөрчлөхөд хүргэдэг гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Өтгөнд орсон цусыг илрүүлэх шинжилгээний үр дүн сөрөг байж болно.
    • Цайр агуулсан бэлдмэлийг хэрэглэхдээ зэсийн дутагдлын эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374