Витамин Д3 Хеверт (Vitamin D3 Khevert)
Hevert-Arzneimittel GmbH & Co.KG
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1000 ОУН · 50 шахмал
Хэрэглэх заалт
- Витамин Д-ийн дутагдалын шинж илэрч буйг анзаарч урьдчилан сэргийлэх зорилготой шимэгдэлтийн алдагдалтай (витамин Д-ийн нарийн гэдэсний шимэгдэлт алдагдсан)
- Яс сийрэгжилтийн эмчилгээг дэмжих
- Сульдаагаас урьдчилан сэргийлэх
- Дутуу төрсөн нярайд сульдаа үүсэхээс урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
- Дараах тохиодолд Vitamin D3 Hevert 1000 ОУН бэлдмэлийг хэрэглэхгүй:
- Холекальциферол(Вит Д3), буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг байх.
- Цусан дахь кальцийн хэмжээ их байх эсвэл шээсэн дэх кальцийн хэмжээ их байх.
- Псевдогипопаратироидизмын үед витамин Д3-ийг хэрэглэхгүй учир нь витамин Д3-т хэт мэдрэг чанар нь нэмэгддэг. Энэ үед амархан шимэгдэх витамин Д бүхий бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
- Хэрэглэхийн өмнөх анхааруулга
- Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг зөвхөн шаардлагатай тохиолдолд зааврын дагуу хэрэглэнэ. Нэмэлт мэдээллийг эмчээс авна уу. Дараах тохиолдолууд таньд илэрч байсан, байгаа бол болгоомжтой хэрэглэнэ үү.
- Кальци агуулсан бөөрний чулуу үүсэх хандлагтай тохиолдолд витамин Д-г хэрэглэхгүй.
- Витамин Д3-ийг кальци болон фосфатын бөөрөөр ялгаралт алдагдсан өвчтөнд маш болгоомжтой хэрэлэнэ. Хэрэв бензотиадиазины бүлгийн эмүүдийг (шээсний гарцыг нэмэгдүүлдэг) хэрэглэж байгаа мөн өвчтөн гиперкальциеми (цусан дахь кальцийн түвшин нэмэгдэх) ба гиперкальциурийн (шээсэн дахь кальцийн түвшин нэмэгдэх) эрсдлээс үүдэлтэй хөдөлгөөн хязгаарлагдсан тохиолдолд хэрэглэнэ.Цус ба шээсэн дахь кальцийн түвшинг эдгээр өвчтөнд тогтмол хянах шаардлагатай.
- Витамин Д3-ийн удаан хугацааны эмчилгээнд цус ба шээсэн дахь кальцийн түвшинг хянах ба сийвэнгийн креатининыг хэмжин бөөрний үйл ажиллагааг хянана. Эдгээр шинжилгээг зүрхний гликозид (зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих эм) болон шээс хөөх эмтэй хавсран хэрэглэхтохиолдолд өндөр настай өвчтөнийг илүүтэй хянах шаардлагатай.
- Гиперкальциеми эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдлын шинж илэрсэн тохиолдолд эмчилгээний тунг багасгах хэрэгтэй. Өвчтөний шээсээр 7.5ммоль/24 цагт (300мг/24 цагт) кальци ялгарч байгаа тохиолдолд тунг хэтэрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэнэ.
- Хэрэв Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг бусад витамин Д агуулсан бусад бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд витамин Д-ийн тунг тохируулна. Витамин Д ба кальцийн нэмэлт тунг мэргэжлийн эмч тогтоох бөгөөд хэрэглэх үед цус ба шээсэн дэх кальцийн түвшинг заавал хянана.
- Саркоидозтой өвчтөнд, витамин Д3-ийг хэрэглэхдээ түүний идэвхитэй хэлбэрт шилждэгийг тооцоолж болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр өвчтөнд цус ба шээсэн дэх кальцийн хэмжээг хянах шаардлагатай.
- Бөөрний үйл ажиллагаа нь буурсан өвчтөнд, витамин Д3-ийн үр дүнг кальци ба фосфатын тэнцвэрийг тохируулан хянана.
- Энэхүү бүтээгдэхүүн нь сахароз агуулсан тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхийг өмнө эмчтэйзөвлөх шаардлагатай.
- Нярай болон бага насны хүүхэд
- Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг нярай болон бага насны хүүхдэд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Учир нь бага насны хүүхэд залгиж чадахгүй амьсгал боогдох эрсдэлтэй. Иймээс шахмалыг зааврын дагуу уусгаж хэрэглэнэ.