Витамин В12 (Vitamin V12)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.02%-1 мл · №50
Хэрэглэх заалт
- Ходоодны өвчний улмаас үүссэн цус багадалт, цочмог цус багадалт, төмөр дутагдалын шалтгаант цус багадалт, эмийн бодисуудын хордлого, элэгний цирроз, гепатит, полиневрит, радикулит, гурамсан мэдрүүлийн өвдөлт, шижингийн нефрит, мигрень, Дауны өвчин, арьсны бүх төрлийн өвчнүүд, витамин В12-ийн дутагдал зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон тромоэмболи, эритреми, эритроцитозын үед тус тус хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
- Тодорхойлсон заалт байхгүй.
- Тусгай бүлэг хүмүүс
- Бусад эм, эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:
- В1, В2, В6 витаминуудтай хамт нэг тариурт хольж соруулахыг хориглоно. Учир нь кобальтын ион бусад витамины үйлдлийг дарангуйлдаг. Витамин В1-ийн гаж нөлөөг ихэсгэнэ.