Витапрост (Vitaprost)
Nizhpharm JSC
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Түрүү булчирхайн бактерийн бус гаралтай архаг үрэвсэл
- Түрүү булчирхайн бактерийн бус гаралтай архаг үрэвслийн сэдрэлээс урьдчилан сэргийлэх
- Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази
- Түрүү булчирхайн мэс ажилбарын өмнөх болон дараах байдал
- Хэрэв 10 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандах хэрэгтэй.
- Витапрост шахмалыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
- Витапрост шахмалыг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Хэрэв та бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис эсвэл бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (савлагаан доторх эм хэрэглэх зааврыг 6 хэсэгт жагсаасан) харшилтай бол
- Хэрэв та лактазын дутагдал, сахараз/изомальтазын дутагдал, лактозын үл зохицол, фруктозын үл зохицол, глюкоз-галактозын шингээлтийн алдагдалтай бол
- Хэрэв та 18 нас хүрээгүй бол