Возол (Vozol)
Aurolab
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1%-30 мг · №1
Хэрэглэх заалт
- Инвазив аспергиллозын эмчилгээг турших эмнэлзүйн судалгаанууд гэх мэт мөөгөнцрийн шалтгаант кератит болон үрэвслүүдийн эмчилгээнд хэрэглэнэ. Бусад эмийн бэлдмэлүүдэд тэсвэртэй өвчтөнүүдэд Scedosporium apispermum (Pseudallescheria boydii-ийн хүйсгүй хэлбэр) болон Fusarium solani гэх мэт Fusarium spp.-ээр үүсгэгдсэн хүнд хэлбэрийн мөөгөнцрийн халдваруудын үед хэрэглэнэ.
- Вориконазол нь мөөгөнцөр болон мөөгөнцөр төст биетүүд (candida albicans, candida parapsilosis, candida tropicalis, ryptococcus neoformans), Moniliaceos бүлгийн хөгц мөөгөнцрүүд (Aspergillus fugimatus, Aspergillus flavus, fusarium-ийн бүлгийнхэн, Paecilomyces lilacinus, Acremonium alabamensis), диморф мөөгөнцрүүд (Blastomuyces dermatidis, Coccidioides immitis, Histoplasma capsulatum, Penicillum arneffei), Dematiaceous мөөгөнцрийн Curvularia бүлэг болон Scedosporium apiospermum-ийн эсрэг өргөн хүрээний үзлдэл үзүүлдгийг In vitro судалгаануудаар батлаад байна.
Эсрэг заалт
- Вориконазол болон түүний бүлгийн эмүүдэд хэт мэдрэгшилтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. Мөн дараах эмийн бодисуудтай хавсран хэрэглэхийг хориглоно:
- CYP3A4-ийн субстратууд, терфенадин, астемизол, цизаприд, пимозид эсвэл квинидины бүлгүүдтэй хавсран хэрэглэхэд зүрхний агшилтын QT интервал хурдасдаг
- Сиролимус – (эрүүл хүмүүст) сийвэн дэх сиролимусын концентраци ач холбогдолтойгоор нэмэгддэг
- Рифампин, карбамазепин болон удаан хугацааны үйлдэлтэй барбитуратууд
- Рифабутин – сийвэн дэх рифабутины концентраци ач холбогдолтойгоор нэмэгдэх бөгөөд рифабутин нь сийвэнгийн вориконазолын хэмжээг ач холбогдолтойгоор бууруулдаг
- Эрготын алкалоидууд – сийвэн дэх эрготын алкалоидуудын хэмжээ нэмэгдэж болох бөгөөд энэ нь цаашид эрготизмд хүргэх эрсдэлтэй