Юухан Н Флу (Yuhan N Flu)
Yuhan Corporation
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
30 мг · 10 капсул
45 мг · 10 капсул
75 мг · 10 капсул
Хэрэглэх заалт
- Юухан Н Флу г томуугийн А ба В вирүсийн халдварын шинж тэмдэг 48 цагаас ихгүй хугацаанд илэрч байгаа насанд хүрэгчид болон 2 долоо хоногоос дээш насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэнэ (энэхүү эмийг 36 долоо хоногоос бага тээлтийн настай нярайд зориулагдаагүй болно).
- Юухан Н Флу г 1 ба түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн томуугийн А болон В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. (Дархлаажуулалт бол томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны арга юм. Эргэлдэж буй болон вакцин гарган авсан вирүсийн омгуудын дунд үл тохироо үүссэнээс вакцин хэрэглэх нь зохимжгүй эсвэл боломжгүй онцгой тохиолдлуудад уг эмийг томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно хэмээн үзэж байна. Уг эм нь томуугийн дархлаажуулалтыг орлох бодис биш юм)
Эсрэг заалт
- Осельтамивир болон энэ эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг эмчлүүлэгчдэд хэрэглэхийг цээрлэнэ.