Юнин 25 үрэл (Yunin 25 Pills)
Хэрэглэх заалт
Халуун бууруулах, биемахбодыг хоргүйжүүлэх, цөсний хүүдийн агшилтыг сулруулах. Элгэн дэх тунгалаг цөвийн боловсруулалтын хямралаас үүдэлтэй хий цусны эргэлтийн удаашрал, элэгний халуун, элгэнд хор харших (хорын халуун), элэгний хатуурал, элэгний цусны өвчин, элэг томрох, элэгний нэвчрэлт (элэгний хамааралтай цус гарах), элэгний цочмог болон архаг үрэвслүүд (элэгний өвчин), цөсний өвчин, цөсний хүүдийн үрэвсэл, элэгний нян халуун (вируст үрэвсэл), нүд улайх, нүүр улайж хүрэнтэх, ихэд ундаасах, хүч чадал доройтох тэргүүтэн элэгний өвчний бүх төрөл болон цөсний нян халуун зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, нярай болон бөөрний дутагдалтай
өвчтөн хэрэглэхийг хориглоно.
Тус бүтээгдэхүүнд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Энэхүү бүтээгдэхүүнийг эмчийн жорын дагуу эмчийн хатуу хяналт
дор хэрэглэнэ.
Энэхүү эмийн тунг хэтрүүлж урт хугацаанд хэрэглэхийг хатуу хориглоно
Эмчилгээ хийгдэж байх үед бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж байх ёстой. Хэрэв хэвийн бус шинж илэрвэл тус эмийн хэрэглээг дариу зогсоох ёстой.
Хүүхэд хэрэглэж болохгүй.