- Зафироны үндсэн бодис нь гуурсан хоолой тэлэгч формотерол фумарат юм. Гуурсан хоолой тэлэгчид нь гуурсан хоолойн гөлгөр булчинг сулруулснаар амьсгалын замыг чөлөөлж өгдөг. Энэ үйлдэл нь хурдан эхэлж (1-3 минутанд) 12 цагийн турш үйлчилдэг.
- Капсул бүрт 12 микрограм формотерол фумарат агуулагдах бөгөөд амьсгалуурт хийж хэрэглэхэд зориулагдсан.
Зафироныг дараах заалтаар хэрэглэнэ:
- Гуурсан хоолойн багтраатай өвчтөнд кортикостероидтой хавсран гуурсан хоолойн бөглөрөлт өвчний эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Харшил, хүйтэн агаар болон дасгал хөдөлгөөнөөс улбаатай гуурсан хоолойн агчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Архаг бронхит болон эмфизем хамруулсан хөнгөн, хүнд хэлбэрийн уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ)-ий эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Гуурсан хоолой тэлэх үйлчилгээ нь Зафироныг хэрэглэсний дараа 12 цаг үргэлжилнэ. Тиймээс ихэнх тохиолдолд архаг хүндрэлээс шалтгаалсан гуурсан хоолойн бөглөрөлт өвчнийг эмчлэх зорилгоор өдөрт 2 удаа хэрэглэнэ.