Зенкомби 0.5 мг + 2.5 мг/2.5 мл (Zencombi)
HA NOI CPC1 PHARMACEUTICAL JOINT STOCK COMPANY
Эмийн хэлбэр
Утлагын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5 мг + 2.5 мг / 2.5 мл · 10 ампул
Хэрэглэх заалт
- Уушгины архаг бөглөрөлт өвчний үед амьсгалыг хөнгөвчлөхөд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ипратропиум, сальбутамол эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Атропин төст эсвэл атропин агуулсан эмэнд харшилтай бол хэрэглэхгүй.
- Гипертрофийн бөглөрөлтөт кардиомиопати эсвэл зүрхний цохилт хэт хурдассан үед хэрэглэхгүй.
- Бүтээгдэхүүний мэдээлэл зааварт жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа болон хөхүүл үед хэрэглэхийг хориглосон.