Зероу Икс 120 мг (Zero X)
GENU Pharma lnc
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
120 мг · 84 капсул
Хэрэглэх заалт
- Биеийн жингийн индекс 30 кг/м² ба түүнээс дээш таргалалттай өвчтөний эмчилгээнд илчлэг багатай хоолны дэглэмтэй хавсран хэрэглэнэ.
- Биеийн жингийн индекс 28 кг/м² ба түүнээс дээш илүүдэл жинтэй өвчтөний эмчилгээнд илчлэг багатай хоолны дэглэмтэй хавсран хэрэглэнэ.
- 12 долоо хоногийн дараа эмчилгээний өмнөх жингийн 5%-иас доошгүйг хасаагүй бол эмчилгээг зогсооно.
Эсрэг заалт
- Орлистат эсвэл бэлдмэлийн аль нэг туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Архаг шимэгдэлтийн алдагдал эсвэл цөс зогсонгишлын хам шинжтэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.