Зиндолин (Zindolin)
Хэрэглэх заалт
Зиндолины идэвхтэй нэгдэл нь ципрофлоксацин ба хинолоны бүлгийн антибиотикийн бэлдмэл юм. Хинолоныг биеийн өөр өөр хэсгийн бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Ципрофлоксацин нь бактерийг үхүүлэх болон өсөлтийг зогсооно. Энэ эмийг томуу болон бусад вирусын халдваруудад хэрэглэхгүй.
Зиндолиныг насанд хүрэгчидэд ципрофлоксацинд мэдрэг бактераар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын замын халдварууд
- Чих, хамар, хоолойн халдварууд. Цочмог тонзилитын эмчилгээнд хэрэглэхгүй.
- Заг хүйтэн
- Шээсний замын халдварууд
- Арьс, зөөлөн эдийн халдварууд
- Аарцгийн хөндийн эрхтэний халдварууд
- Ходоод гэдэсний халдварууд
- Нүдний халдварууд
- Цөсний замын халдварууд
- Хэвлийн хөндийн халдварууд
- Яс үений халдварууд
- Системийн хүнд халдварууд
Эсрэг заалт
- Зиндолиныг түүний найрлага дах хинолон болон бусад найрлага дах нэгдэлд хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно. Ийм үед хүүхэд, насанд хүрэгчид, жирэмсэн хүнд хориглоно.
Дараах нөхцөлд Зиндолин эмийг болгоомжтой хэрэглэнэ.
- Хэрэв та ТМС-н эмгэгийн өгүүлэмжтэй бол
- Хэрэв та эпилепсийгээр шаналж буй бол
- Хэрэв та өндөр настай эсвэл кортикостероидууд хэрэглэж буй бол
- Хэрэв та G6PD дутагдалтай бол (шаардлагатай үед маш болгоомжтой хэрэглэнэ)
- Хэрэв та хүнд хэлбэрийн эсвэл зуршсан суулгалттай бол заавал мэдэгдэнэ.