Золадекс 3.6 мг (Zoladex)
AstraZeneca UK Limited
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал + тариур
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3.6 мг · 1 тариур
Хэрэглэх заалт
- Дааврын зохицуулалт шаардлагатай түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд.
- Цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдийн даавар хамааралт хөхний хавдрын эмчилгээнд.
- Эндометриозын өвдөлт, шинж тэмдэг болон эндометрийн гэмтсэн голомтын хэмжээг бууруулахад.
- Эндометрийг салгах эсвэл тайрах мэс заслын өмнө эндометрийн давхаргыг нимгэлэхэд.
- Умайн фиброз өөрчлөлттэй, цус багадалттай өвчтөнд мэс заслын өмнө төмрийн бэлдмэлтэй хавсран цус багадалтыг засахад.
- Өндгөн эсийн боловсролтыг дэмжих эмчилгээний өмнө өнчин тархины үйл ажиллагааг дарангуйлахад.
Эсрэг заалт
- Гозерелин, LHRH агонист эсвэл найрлагын бусад бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- Хүүхдэд хэрэглэхгүй.