Золедро-Денк 4 мг/5 мл (Zoledro-Denk)
Denk Pharma GmbH & Co.KG
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4 мг / 5 мл · 1 флакон
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдийн хавдрын ясны үсэрхийллээс шалтгаалах хугарал зэрэг ясны хүндрэлээс сэргийлэхэд.
- Хавдрын шалтгаант гиперкальциемийн үед цусан дахь кальцийн хэмжээг бууруулахад.
- Цэвэршилтийн дараах эмэгтэй, эрэгтэй болон стероид эмчилгээний шалтгаант ясны сийрэгжилтийн эмчилгээнд.
- Ясны Пагетийн өвчний эмчилгээнд.
Эсрэг заалт
- Золедроны хүчил, бусад бисфосфонат эсвэл найрлагын бусад бодист харшилтай бол хэрэглэхгүй.
- Гипокальциемитэй бол хэрэглэхгүй.
- Бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- 18-аас доош насанд хэрэглэхгүй.