Зомета 4 мг/5 мл
Novartis pharma Stein AG
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн бэлтгэх концентрат
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4 мг / 5 мл · 1 флакон
Хэрэглэх заалт
- Альбуминаар засварласан сийвэнгийн кальци >12.0 мг/дл (3.0 ммоль/л) байх хорт хавдрын шалтгаант гиперкальциемийн эмчилгээнд.
- Цэвэршилтийн өмнөх насны, дааврын рецептор эерэг эрт үеийн хөхний хорт хавдартай эмэгтэйд гонадотропин ялгаруулагч дааврын эмчилгээтэй хавсран нэмэлт эмчилгээнд.
- Ясанд үсэрхийлсэн хорт хавдрын үед эмгэг хугарал, нугас дарагдах, ясны туяа/хими эмчилгээ, хавдрын шалтгаант гиперкальциеми зэрэг араг ясны хүндрэлээс сэргийлэхэд.
- Ароматаза саатуулагч хэрэглэж буй цэвэршилтийн дараах насны, эрт үеийн хөхний хорт хавдартай эмэгтэйд ясны сийрэгжилт болон хугарлаас сэргийлэхэд.
- 1–18 насны хүүхдийн хүнд хэлбэрийн төрөлхийн хэврэг ясны өвчний эмчилгээнд.
Эсрэг заалт
- Золедроны хүчил, бусад бисфосфонат эсвэл найрлагын туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.