Зүрхний шигдээсийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрч мөн тропонин динамик эерэг боловч инфарктын ЭКГ онцлог шинж болох ST сегмент илэрхий өргөгдөөгүй цочмог зүрхний шигдээсийг NSTEMI буюу “ST өргөгдөөгүй зүрхний шигдээс” гэдэг. Инфаркт зүрхний ханын бүх хэсгийг бус, хязгаарлагдмал хэсгийг хамарсан учраас NSTEMI-н үед онцлог ST сегмент өргөгдөл ЭКГ-д ажиглагдахгүй.
Өөр нэршил: ST сегмент өргөгдөөгүй миокардийн инфаркт. Eng. Non-ST Elevation Myocardial Infarction